Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 10:4 - Ариун Библи 2013

4 Эцэг тань бидний буулгыг хүнд болгожээ. Тэгэхээр одоо бидний дээр тохсон эцгийнхээ бэрх алба болон хүнд буулгыг хөнгөлж өгөөч. Тэгвэл бид танд үйлчилье гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Таны эцэг бидний буулгыг хүнд болгосон. Тийм учраас одоо бидний дээр тохсон хүнд буулга болон эцгийнхээ бэрх алба, татварыг хөнгөлж өгөөч. Тэгвэл бид танд үйлчилнэ гэв.

Onani mutuwo Koperani




2Шастир 10:4
15 Mawu Ofanana  

Эцэг тань бидний буулгыг хүнд болгожээ. Тэгэхээр одоо бидний дээр тохсон эцгийнхээ бэрх алба болон хүнд буулгыг хөнгөлж өгөөч. Тэгвэл бид танд үйлчилье гэв.


Иуда болон израильчууд далайн эргийн тоо томшгүй элс шиг олон байсан бөгөөд тэд идэж ууж, баярлан цэнгэлдэж байлаа.


Соломоны бүх өдрүүдэд Данаас Беершеба хүртэлх Иуда ба Израиль амар жимэр амьдарч, хүн бүр өөрийн усан үзэм, инжрийн модон дор суудаг байв.


Соломон хаан бүх Израилиас гучин мянган эрийг албадлагын ажилд дайчлав.


Соломонд ачаа зөөдөг далан мянган хүн мөн ууланд чулуу цавчдаг наян мянган хүн байснаас


Харин Соломон, Израильчуудаас боол болгоогүй юм. Тэдгээр нь дайчид, түүний түшмэд, жанжингууд, тэрэгт цэрэг ба морин цэргийн дарга нар байв.


Тэгээд тэд хүн илгээж Иеробоамыг дуудуулан, тэрээр Израилийн бүх чуулгантай хамт Рехобоамд бараалхахдаа —


Рехобоам тэдэнд —Гурван өдрийн дараа над уруу эргэж ирэгтүн гэж тушаав. Ингээд ард түмэн явцгаав.


Урт хугацаа өнгөрч, Египетийн хаан өөд болов. Израилийн хөвгүүд боолчлолоос болж сүүрс алдан орилжээ. Боолчлолоос болж тусламж гуйсан тэдний хашхираан Бурханд хүрлээ.


Би ард түмэндээ хилэгнэн Өв залгамжлалаа жигшиж, Би тэднийг чиний гарт өгөв. Чи тэдэнд өршөөл үзүүлсэнгүй, Бүр өтгөст ч хүнд буулгыг үүрүүлэв.


Тэд, үүрэхэд бэрх хүнд ачаа баглаж, хүмүүсийн мөрөн дээр тавьдаг атлаа өөрсдөө үүнд хуруугаа ч хүргэхийг хүсдэггүй.


Бурханыг хайрлах нь Түүний тушаалуудыг сахих явдал юм. Түүний тушаалууд хүнд дарамт биш билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa