Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 1:11 - Ариун Библи 2013

11 Бурхан түүнд —Чи эд баялаг, хөрөнгө зоорь, алдар хүнд, өстнүүдийнхээ амийг болон өөртөө урт насыг хүсэлгүй, харин чамайг хаанаар нь томилсон Миний ард түмнийг удирдахын төлөө өөртөө мэргэн ухаан, мэдлэгийг гуйн зүрхэндээ ийн санасан учир

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Бурхан түүнд —Чи эд баялаг, хөрөнгө зоорь, алдар хүнд, өстнүүдийнхээ үхлийг болон өөртөө урт насыг хүсэлгүй, харин чамайг хаанаар нь томилсон Миний ард түмнийг удирдахын тулд өөртөө мэдлэг, билиг ухааныг гуйн сэтгэлдээ ийн санаж байгаа учраас

Onani mutuwo Koperani




2Шастир 1:11
15 Mawu Ofanana  

Тиймээс Бурханаас түүний зүрхэнд өгсөн мэргэн ухааныг сонсох гэж Соломонд бараалхахыг дэлхий даяар хүсэмжилдэг байлаа.


Хааны гаргасан шүүхийн тогтоолыг бүх Израиль даяар сонсож, шүүлт явуулах Бурханы мэргэн ухаан хаанд буйг тэд үзээд, хаанаас эмээв.


Харин ЭЗЭН миний эцэг Давидад “Миний нэр алдарт өргөө барих сэтгэл чиний зүрхэнд байгаа нь маш сайн байна.


Тэгээд Давид хаан хөл дээрээ босон зогсоод —Ахан дүүс, ард түмэн минь, намайг сонсогтун. ЭЗЭНий гэрээний авдарт зориулан мөн бидний Бурханы хөлийн тавиур болгон амралтын өргөө барих санаа зүрхэнд минь байсан тул би түүнийг барихад бэлтгэсэн билээ.


мэргэн ухаан, мэдлэг чамд өгөгдөнө. Түүнчлэн урьд хожид ямар ч хаадын эдэлж байгаагүй эд баялаг, хөрөнгө зоорь, алдар хүндийг Би чамд өгнө гэж айлдлаа.


Хэрсүүгийн мэргэн ухаан нь замаа ухаарах явдал. Мулгуугийн мунхаглал нь заль мэх.


Тэрээр хоолойд торох хялгас мэт агаад “Уу! Ид!” гэж тэр чамд хэлэвч Үнэндээ зүрх нь чамайг гээгүй байдаг.


Хаад надаар хаанчилдаг. Захирагчид надаар шударга ёсыг тогтоодог.


Худалдахаас өмнө тэр газар чинийх байсан биш үү? Зарагдсанаас хойш өртөг нь ч чиний л мэдэлд байгаагүй гэж үү? Яаж ийм үйлийг зүрхэндээ сэдэв ээ? Чи хүнд биш харин Бурханд худал хэллээ гэв.


Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм.


Та нарын дунд хэн чинь мэргэн агаад ухаалаг вэ? Тэр нь биеэ зөв авч яван, мэргэн ухааны дөлгөөн зангаар үйлсээ харуул.


Харин дээрээс ирэгч мэргэн ухаан нь нэгд ариун, тэгээд амар тайван, эелдэг, ул суурьтай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн, ялгаварладаггүй, хоёр нүүр гаргадаггүй аж.


Гэвч ЭЗЭН, Самуелд айлдан —Түүний гаднах байдлыг болон нурууных нь өндрийг бүү хар. Би түүнийг нь үл хэрэгсэв. Учир нь Бурхан мөхөс нэгэнтэй адил хүний гаднах төрхийг хардаггүй. ЭЗЭН зүрхийг нь хардаг гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa