Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Самуел 6:19 - Ариун Библи 2013

19 Цаашлаад тэр хамаг ард олон, эрэгтэй ба эмэгтэй гэлтгүй Израилийн бүх олон түмэнд хишиг хүртээн хүн бүрд нэг талх, хэсэг мах, үзэмтэй боов өгөв. Дараа нь хамаг ард олон гэр гэртээ харилаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

19 Цаашлаад тэр хамаг ардууд, эрэгтэй ба эмэгтэй Израилийн бүх олон түмэнд хишиг хүртээн, хүн бүрд нэг талх, шарсан мах, атга үзэм өгөв. Дараа нь хамаг ардууд гэр гэртээ харив.

Onani mutuwo Koperani




2Самуел 6:19
16 Mawu Ofanana  

Давид шатаалт тахил болон эвийн тахилыг өргөж дуусаад түг түмдийн ЭЗЭНий нэрээр ард олныг ерөөв.


Харин Давид гэр бүлийнхнээ ерөөхөөр буцаж ирэхэд Саулын охин Михал Давидын өөдөөс гарч ирээд —Израилийн хаан өнөөдөр ямар их онцгойров? Мунхаг хүмүүсийн нэг нь ичгүүргүйгээр нүцгэлдгийн адил өнөөдөр тэр зарц нарынхаа шивэгчингүүдийн нүдэн дээр нүцгэллээ гэв.


Найм дахь өдөр Соломон ард түмнийг буцаан явуулахад тэд хааныг ерөөв. Өөрийн зарц Давид хийгээд Өөрийн ард түмэн Израильд ЭЗЭНий үзүүлсэн бүхий л сайн сайханд баярласан, хөгжилтэй хүмүүс майхнуудадаа харьцгаалаа.


Тэрээр Израилийн бүх хүн, эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүн бүрд нэг талх, хэсэг мах, үзэмтэй боов тараав.


Тэгээд бүх ард олон өөр өөрийн гэр уруу явцгааж, Давид ч өөрийн гэрийнхнийг ерөөхөөр буцав.


Учир нь Иудагийн хаан Хезекиа чуулганд зориулан мянган бух, долоон мянган хонийг хандивласан бөгөөд ноёд ч чуулганд зориулан мянган бух, арван мянган хонийг хандивласан билээ. Мөн маш олон тооны тахилч нар өөрсдийгөө ариусгав.


Тэгээд ЭЗЭН, Давид Соломон нарт болон Өөрийн ард түмэн Израильд үзүүлсэн сайн сайханд баярласан, хөгжилтэй ард түмнийг тэрээр долдугаар сарын хорин гуравны өдөр майхнуудад нь буцаалаа.


Тэгээд тэр тэдэнд —Явцгаа. Тарганыг идэж, чихэрлэгийг ууж, бэлтгэх юмгүй нэгэндээ хувиудыг явуул. Учир нь энэ өдөр Эзэнд маань ариун юм. Бүү шанал. Учир нь ЭЗЭНий баяр баясгалан та нарын хүч чадал юм гэлээ.


Үзмээр намайг сэрээгээч, Алимаар намайгаа сэргээгээч. Үгүй бол би дурлалдаа амь тавьж мэдэх нь


Баяр, шинэ сарын баяр, Амралтын өдрүүд, Израилийн гэрийн бүх товлогдсон баяр дээр шатаалт тахил, идээн өргөл, ундаан өргөлийг хангах нь ноёны үүрэг болой. Израилийн гэрийн төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нүглийн тахил, идээн өргөл, шатаалт тахил ба эвийн тахилаар тэр хангах ёстой.»


ЭЗЭН дахин надад —Израилийн хөвгүүд өөр бурхад уруу эргэж, үзэмтэй боовыг хайрладаг боловч ЭЗЭН тэднийг хайрладгийн адил чи дахин яваад, өрөөлд хайрлагдсан садар эмийг хайрла гэв.


Ингэж зүдэж зүтгэж байж л дорой нэгэндээ тус болох ёстойг би та нарт бүх талаар үзүүлсэн. Мөн Эзэн Есүсийн айлдсан “Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй” гэсэн үгийг санагтун гэж хэлэв.


Тиймээс “Өндөрт дээш гарахдаа, Тэрээр олзлолыг олзолж хүмүүст бэлгүүд өгсөн” гэж хэлдэг.


Ингээд Иошуа тэднийг ерөөн явуулахад тэд майхнууд уруугаа явав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa