Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Самуел 5:9 - Ариун Библи 2013

9 Ингээд Давид тэр бэхлэлтэд сууж, түүнийгээ Давидын хот гэж нэрлэх болов. Давид Миллогоос эхлэн тойруулж, дотогш нь барив.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Ингээд Давид тэр цайзад сууж, түүнийгээ Давидын хот хэмээн нэрлэх болов. Давид Миллогоос дотогш нь тойруулан барив.

Onani mutuwo Koperani




2Самуел 5:9
16 Mawu Ofanana  

Гэвч Давид Сионы бэхлэлтийг эзлэн авсан нь одоо Давидын хот юм.


Тэр өдөр Давид —Иебусчуудыг алах гэсэн хүн бүр усан сувгаар явж, Давидын амийг үзэн яддаг доголон, сохорт хүрч оч хэмээв. Эл учир “Сохор, доголон нь гэрт орж болохгүй” гэж хэлдэг болжээ.


Давид ЭЗЭНий авдрыг Давидын хот уруу өөртөө авчрахыг хүссэнгүй. Харин түүнийг гит хүн Обед-Едомын гэрт аваачив.


Хааны эсрэг босох болсон шалтгаан нь энэ болой. Соломон, Миллог барьж босгон, эцэг Давидынхаа хотын хэрмэн дэх цөмөрсөн хэсгийг битүүлж байсан юм.


Тэгээд Давид эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод тавигдсан билээ.


ЭЗЭНий өргөө, өөрийн гэр, Милло, Иерусалимын хэрэм, Хазор, Мегиддо, Гезер зэргийг сэргээн байгуулахад Соломоны дайчлан ажиллуулж байсан албадлагын ажлын тухай өгүүлье.


Фараоны охин Давидын хотоос Соломоны түүнд барьж өгсөн гэрт ирмэгц Соломон Миллог барьжээ.


Түүний зарц нар хуйвалдаан зохиож түүний эсрэг босов. Силла уруу урууддагийн тэндэх Миллогийн ордонд Иоашийг тэд цохив.


Түүний зарц нар болох Шимеатын хүү Иозакар ба Шомерын хүү Иехозабад нар цохисонд тэр үхэв. Тэрээр эцэг өвгөдтэйгөө хамт Давидын хотод тавигдаж, түүний хүү Амазиа оронд нь хаан болжээ.


Тэр Миллогоос эхлээд бүтэн нэг тойруулан бүх эргэн тойрондоо хотыг босгоход хотын үлдсэн хэсгийг Иоаб сэргээн босгов.


Тэрээр зориг орж, нурсан байсан бүх хэрмийг сэргээн босгож, дээр нь цамхгуудыг байрлуулаад, өөр гаднах ханыг барьж, Давидын хот дахь Миллог бат бэх болгож, их хэмжээний зэвсэг, бамбай хийв.


Мизпагийн дүүргийн захирагч, Кол-хозегийн хүү Шаллум Оргилуурын гулдан хаалгыг засварлав. Тэр үүнийг сэргээн барьж, бүрээд, самбар, түгжээ, хөндлүүдийг нь суулгаж мөн хааны цэцэрлэг дэх Шелагийн цөөрмийн хэрмийг Давидын хотоос уруудах шат хүртэл засварлав.


Иерусалим нь иж цогцлуулсан хотын ёсоор баригджээ.


Ариел аа, Ариел аа, Нэгэн цагт Давидын хуарагнаж байсан хот хөөрхий еэ. Жил дээр жил нэмэгтүн, Найрын дугараа тойрох болтугай!


Харин тийм бус аваас Абимелехээс гал гарч Шехемийн болон Бет-миллогийн хүмүүсийг галдан шатааг. Бас Шехем болон Бет-миллогийн хүмүүсээс гал гарч Абимелехийг галдан шатааг гэв.


Шехемийн болон Бет-миллогийн хамаг иргэд нэгдээд тэд явж Шехемд байдаг баганын царс модны дэргэд Абимелехийг хаанаар өргөмжлөв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa