3 Беерот хүмүүс Гиттаим уруу зугтан ирж, энэ өдрийг хүртэл тэнд цагаачлан суурьшжээ.)
3 Беерот хүмүүс Гиттаим уруу зугтан ирж, энэ өдрийг хүртэл тэнд харийнхан болжээ.)
Саулын хүү Ионатанд нэгэн хөл муутай хөвгүүн байв. Саул болон Ионатаны тухай мэдээ Иезреелээс ирэх үед тэр хүү таван настай байж. Асрагч нь түүнийг тэврэн зугтсан бөгөөд яарч сандран гүйж яваад хүүг унагаснаас болж хүү хазганах болжээ. Тэр хүүгийн нэрийг Мефибошет гэдэг байв.
Хазор, Рама, Гиттаим,
Хөндийн нөгөө талд болон Иорданы цаад талд байсан израиль хүмүүс, Израилийн эрчүүдийг зугтахыг мөн Саул болон түүний хөвгүүдийн үхсэнийг хараад өөрсдийн хотуудыг орхиж, зугтав. Тэгээд филистчүүд ирж тэнд нь суужээ.