19 Тэгээд Гадын үгийг дагаж, ЭЗЭНий тушаасан ёсоор Давид явлаа.
19 Тэгээд Давид Гадын хэлсэн ёсоор, ЭЗЭНий тушаасны дагуу явлаа.
Ноа тийнхүү үйлдэж, өөрт нь Бурханы тушаасан ёсоор бүхнийг гүйцэтгэжээ.
Тэгээд тэр өдөр Гад, Давид дээр ирж, түүнд —Явж, иебус хүн Арунагийн үтрэм дээр, ЭЗЭНд тахилын ширээ босгогтун гэв.
Ингээд Арунаг доош харахад, хаан зарц нартайгаа хамт түүний зүг ирж явах нь харагдав. Аруна гарч ирэн хааны өмнө хөсөр унаж, нүүрээ газарт хүргэн мөргөв.
ЭЗЭНий нэрээр ярьсан Гадын үгийг дагаж Давид явлаа.
Тэд өглөө эртлэн босоод, Текоагийн цөл уруу хөдлөв. Тэднийг хөдлөхөд Иехошафат босож —Иуда болон Иерусалимын оршин суугчид аа, намайг сонсоцгоо. Итгэл найдвараа Бурхан ЭЗЭНдээ өг. Тэгвэл та нар бат бэх зогсох болно. Итгэл найдвараа Түүний эш үзүүлэгчдэд өг, тэгвэл амжилт олно гэв.
Гэвч Өөрийн ард түмний эсрэг хөдөлсөн ЭЗЭНий уур хилэн үлэмж болж, залруулшгүй болох хүртэлээ тэд Бурханы элч нарыг харааж, Түүний үгийг үл тоомсорлож, Түүний эш үзүүлэгчдийг доромжилсон юм.
Гэвч тэд Танд тэрслэн тэрсэлсээр Таны хуулийг ардаа орхисон. Тан уруу эргэж ирүүлэхийн тулд өөрсдийг нь ятгасан Таны эш үзүүлэгчдийг тэд алж, Аймшигт доромжлолыг үйлдсэн.
Итгэлээр Абрахам, өв болгон авах гэж байсан нутаг уруу явахаар дуудагдахдаа дуулгавартай байв. Тэр хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй гарч явав.