Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Самуел 24:14 - Ариун Библи 2013

14 Давид, Гадад —Би ихэд шаналж байна. ЭЗЭНий өршөөл агуу их учраас өөрсдийгөө Түүний мутарт даатгая. Харин намайг хүний гарт бүү оруулаач гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Давид Гадад —Би асар их шаналж байна. ЭЗЭНий өршөөл агуу учир Түүний гарт өөрсдийгөө даатгая. Харин намайг хүний гарт битгий өгөөч гэв.

Onani mutuwo Koperani




2Самуел 24:14
28 Mawu Ofanana  

Мефибошет дахин мөргөж —Боол би чинь хэн болоод над шиг үхсэн нохойг та тооно вэ? гэв.


Бурханы хүний зарц нар эрт босоод гадагш гартал, харагтун, морьд болон тэрэг бүхий их цэрэг хотыг бүслээд байв. Зарц нь Елишад —А-яа, эзэн минь! Бид яах билээ? гэв.


Давид, Гадад —Би ихэд шаналж байна. Гэвч ЭЗЭНий өршөөл агуу их учраас өөрийгөө Түүний мутарт даатгая. Харин намайг хүний гарт бүү оруулаач гэв.


Аяа ЭЗЭН, Таны өршөөлүүд агуу их юм. Тогтоолуудынхаа дагуу намайг сэргээгээч!


Харин Танаас эмээхийн тулд Уучлал нь Танд байдаг билээ.


Израиль аа, ЭЗЭНд найдагтун! Учир нь ЭЗЭНд хайр энэрэл хийгээд Арвин золилт буй.


ЭЗЭН бүгдэд сайн. Түүний өршөөлүүд бүтээл бүхнийх нь дээр байна.


Бурхан, хайр энэрлийнхээ учир Намайг нигүүлсээч. Арвин их өршөөлийнхөө учир Гэмт үйлдлийг минь арилгаач.


Харин ЭЗЭН Та өршөөлт, нигүүлсэлт, Уурлахдаа удаан, энэрэл хайр ба үнэнээр элбэг Бурхан юм.


Эзэн Та сайн бөгөөд уучлахад бэлэн, Таныг дуудагч бүгдэд хайр энэрлээр элбэг.


Зөвт нэгэн малынхаа амийг ч хэрэгсэх Буруутуудын энэрэл нь ч үл хэлтрүүлэх.


Би ард түмэндээ хилэгнэн Өв залгамжлалаа жигшиж, Би тэднийг чиний гарт өгөв. Чи тэдэнд өршөөл үзүүлсэнгүй, Бүр өтгөст ч хүнд буулгыг үүрүүлэв.


Хорон муу нь замаа, Буруу нэгэн нь бодол санаануудаа орхиг. Өөрийг нь өрөвдөх ЭЗЭН өөд эргэг, Өгөөмрөөр уучлах Бурханд маань эргэг.


Гэвч Би чамайг тэр өдөр аварна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Чи өөрийн айдаг хүмүүсийн гарт өгөгдөхгүй.


ЭЗЭНий хайр энэрэл дуусдаггүй Өршөөл юунд нь төгсгөл үгүй.


Бид Түүний эсрэг тэрсэлсэн боловч энэрэл уучлал нь Бурхан Эзэнд маань бий.


ЭЗЭНд залбирч —Өө ЭЗЭН, би нутагтаа байхдаа хэлээгүй бил үү? Таныг нигүүлсэнгүй Бурхан мөн өрөвч, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам, гай гамшгийг зөөлрүүлэгч Нэгэн гэдгийг би мэднэ. Иймд би Таршиш уруу хурдхан зугтсан юм.


Өөрийн өвд үлдэгсдийн хилэнцийг уучилдаг, Гэмт үйлдлийг нь хэлтрүүлдэг Бурхан тан шиг нь хэн байх вэ? Нигүүлслийг хайрлагч Тэрээр Уур хилэнгээ мөнхөд үл хадгална.


Биднийгээ Тэрээр дахин өрөвдөх билээ. Хилэнцийг маань хөл доор гишгэчнэ. Бүх нүглийг нь Та тэнгисийн гүн уруу хаяна.


Харин маадгар байгаа үндэстнүүдэд Би маш ихээр уурсаж байна. Учир нь Намайг зөвхөн өчүүхэн хилэгнэх зуур тэд бузар мууд тусалсан»


Сэтгэл минь одоо шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? “Аав аа, Намайг энэ цагаас авраач” гэх үү? Гэвч үүний л төлөө Би энэ цагт ирсэн.


Би хоёр талаас шахагдаж байна. Эндээс одож, Христтэй хамт байхыг хүсэж байна. Энэ нь хол дээр юм.


Израильчууд аюулд орсноо (цэргүүд хүчтэй шахагдсаны улмаас) хараад агуй, бут сөөг, хавцал, газар доорх нүх, худагт нуугдав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa