Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Самуел 24:13 - Ариун Библи 2013

13 Тэгээд Гад Давид дээр ирж, түүнд ийнхүү хэлэв. —Нутагт чинь долоон жил өлсгөлөн ирүүлэх үү? Эсвэл дайснууд чинь чамайг мөрдөн мөшгөх үед чи тэднээс гурван сарын турш зугтах уу? Эсвэл нутагт чинь гурван өдрийн турш өвчин тахал дэлгэрүүлэх үү? Үүнийг одоо тунгаан бодоод, намайг илгээсэн Түүнд би ямар хариутай буцахыг шийдэгтүн гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 Тэгээд Гад Давид дээр ирж, түүнд ийнхүү өгүүлэв. —Нутагт чинь долоон жил өлсгөлөн ирүүлэх үү? Эсвэл дайснууд чинь чамайг мөрдөн мөшгөх үед чи тэднээс гурван сарын турш зугтах уу? Эсвэл нутагт чинь гурван өдрийн турш өвчин тахал дэлгэрүүлэх үү? Үүнийг тунгаан бодоод, намайг илгээсэн Түүнд ямар хариу авч буцахыг надад хэлээрэй гэв.

Onani mutuwo Koperani




2Самуел 24:13
20 Mawu Ofanana  

Давидын үед гурван жил дараалан өлсгөлөн болсонд Давид, ЭЗЭНий оршихуйг эрэлхийлэв. Тэгэхэд ЭЗЭН —Энэ нь гибеон хүмүүсийг алсан Саул болон түүний цуст гэрээс болсон юм гэв.


Явж, Давидад “Би чамд гурван зүйл тавих болно. Эдгээрээс чи нэгийг нь сонго. Би үүнийг чамд үйлдэх болно хэмээн ЭЗЭН айлдав” гэж хэл гэв.


Хүүг нь амь оруулсан тэр нэгэн эмэгтэйд Елиша хандан —Босож, гэр бүлийнхэнтэйгээ явж, түр оршин сууж болох газарт түр оршин суу. Учир нь ЭЗЭН өлсгөлөнг дуудсан бөгөөд тэр нь уг нутагт долоон жилийн турш байхаар ирнэ гэв.


Гурван жил өлсгөлөн болох эсвэл өстний чинь илд чиний дээр байх зуур гурван сарын турш дайснаасаа зугтаан явах эсвэл ЭЗЭНий илд болох тахлыг энэ газарт гурван өдрийн турш буулган ЭЗЭНий тэнгэрэлч Израилийн бүх нутаг даяар устган үхүүлэхийн аль нэгийг” гэв. Тиймээс одоо намайг илгээсэн Түүнд би ямар хариутай буцахыг шийдэгтүн гэв.


Мөн харанхуйд явагч тахлаас ч, Үд дунд цөлжүүлэх мөхлөөс ч үл айна.


ЭЗЭН Нилийг цохисноос хойш долоо хоног өнгөрөв.


Хүний хүү, хэрэв аливаа улс Миний эсрэг итгэл эвдэн нүгэл үйлдэж, Би түүний эсрэг мутраа сунгаад, талхных нь нөөцийг устгаж, түүн дээр өлсгөлөн илгээж, түүнээс хүн амьтдыг нь таслан устгах цагт


Газар чинь үр шимээ, газрын чинь модод үр жимсээ гаргахгүй учир хүч чадал чинь дэмий үрэгдэнэ.


Би гэрээнийхээ өс хонзонг авах илдийг дээр чинь авчрах бөгөөд хотууддаа хамт цуглах үед чинь Би та нарын дунд тахал илгээж, та нар дайсны гарт тушаагдах болно.


Харин Би та нарт үнэнээр хэлье. Елиагийн өдрүүдэд гурван жил зургаан сарын турш тэнгэр хаагдан бүх газар их өлсгөлөн болох үед Израильд бэлэвсэн эмэгтэйчүүд олон байсан.


ЭЗЭН, чамайг хатгаа, халуурал, халуун ханиад, халуун чичрэг, ган гачиг, салхины гамшиг, хөгц мөөгөнцрөөр бут ниргэнэ. Энэ бүх гай гамшиг чамайг сөнөтөл чинь дагана.


ЭЗЭН чамайг дайснуудын чинь өмнө ялагдахад хүргэнэ. Чи өөдөөс нь нэг замаар довтолж, тэднээс долоон замаар зугтана. Чи дэлхийн хамаг улс оронд ад үзэгдэнэ.


ЭЗЭН, чамайг Египетийн буглаат хатги, шамбарам, яр шарх, хамуу өвчнөөр цохих бөгөөд чи эдгэрч чадахгүй.


ЭЗЭН, өвдөг гуяыг чинь эдгэшгүй муухай буглаат хатгинд бариулж, та нар хөлийнхөө улнаас толгойнхоо оройг хүртэл шавсан тэр хатги ярнаасаа ангижирч чадахгүй.


Тэд чиний найдвар болсон өндөр, бат бэх хана хэрмүүдийг нуран унах хүртэл чамайг газар нутаг дээрх бүх хотод чинь бүсэлнэ. Тэд ЭЗЭН Бурханаас чинь чамд өгсөн газрын бүх хотод чамайг бүслэх болно.


Тиймээс одоо та яавал зохихыг бодож шийдэгтүн. Учир нь бидний эзэн, бас түүний бүх гэрийнхнийг гай дайрах нь гарцаагүй боллоо. Эзэнтэн үнэхээр хэдэр хүн тул хэн ч түүнтэй ярьж чадахгүй гэж хэлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa