34 маакат хүний хөвгүүн Ахасбаин хөвгүүн Елифелет, гило хүн Ахитофелын хөвгүүн Елиам,
34 маакат хүний хөвгүүн Ахасбаин хөвгүүн Елифелет, гилон хүн Ахитофелын хөвгүүн Елиам,
Давидад жигшигдэх болсноо хараад Аммоны хөвгүүд хүмүүс илгээн Бет-рехобын арамчууд болон Зобагийн арамчууд болох хорин мянган явган цэргийг мөн Маакагийн хааныг нэг мянган цэрэг болон Тобын арван хоёр мянган эрийн хамт хөлслөн авав.
Аммоны хөвгүүд гарч ирэн гулдан хаалганы үүдэнд тулалдааны жагсаалаар жагссан бөгөөд Зоба болон Рехобын арамчууд мөн Тоб болон Маакагийн хүмүүс задгай талд тусдаа байцгаав.
Давид хүн явуулж тэр эмэгтэйн тухай лавлан асуухад тэр хүн нь —Энэ чинь хит хүн Уриагийн эхнэр, Елиамын охин Батшеба биш үү? гэв.
Абсалом тахил нядлан тахиж байх зуураа хүн явуулж Давидын зөвлөх Гилогийн Ахитофелийг өөрийнх нь хот Гилогоос дуудаж авчрав. Абсаломтай нэгдэх хүмүүс нэмэгдсээр байсан тул хуйвалдаан ч хүчтэй байв.
Давидад —Абсаломтай хуйвалдагчдын дунд Ахитофел байна гэж мэдэгдэхэд Давид —ЭЗЭН минь, Ахитофелын зөвлөгөөг мунхаглал болгооч гэж гуйж байна гэв.
Өөрийнх нь зөвлөгөө бүтээгүйг харсан Ахитофел, илжгээ эмээллэн төрөлх хот уруугаа явж гэртээ буцаж ирээд, гэрийнхэндээ захиас орхин өөрийгөө дүүжилж үхсэнд эцгийнх нь булшинд тавив.
Шеба бүр Абел-бет-маака, Бер хүртэл Израилийн бүх овог аймгуудаар явав. Тэд цугларан нэгдэж, түүний араас дагалаа.
Манассегийн хөвгүүн Иаир нь гешурчуудын болон маакатчуудын хил хүртэлх Аргобын бүх нутгийг авч, Башаныг өөрийн нэрээр Хаввот-Иаир гэж нэрлэсэн нь одоо хүртэл хэвээрээ байна.
Тэгээд Давид хит хүн Ахимелех болон Зеруиагийн хөвгүүн Иоабын дүү Абишаи нарт хандан —Хэн надтай хамт Саул уруу, буудал уруу явах вэ? гэсэнд Абишаи —Би тантай хамт уруудан явъя гэж хариулав.