14 Филистчүүдийн цэргийн хуаран Бетлехемд байх үед Давид бэхлэлтдээ байлаа.
14 Филистчүүдийн хуаран Бетлехемд байх үед Давид бэхлэлтдээ байв.
Рахел нас барж, түүнийг Ефрат (Бетлехем) орох зам дээр оршуулав.
Давид хамаг Израилийн хаанаар тослогдсон гэдгийг филистчүүд сонсоод филистчүүд бүгдээрээ Давидыг хайж ирэв. Харин Давид энэ тухай сонсоод бэхлэлт уруу хөдөлжээ.
Дараа нь Бениамин болон Иудагийн хөвгүүдийн зарим нь бэхлэлтэд байсан Давид уруу хүрч ирэв.
Дараа нь Филистийн харуулын анги байрладаг, Бурханы довцогт чи хүрч очно. Чамайг тэнд хотод ирмэгц, түрүүндээ босоо ятга, хэнгэрэг, бишгүүр, ятга хөгжимтэй мөргөлийн өндөрлөгөөс бууж байгаа хэсэг эш үзүүлэгч чамтай уулзана. Тэд эш үзүүлцгээх болно.
Филистчүүдийн харуулын анги Михмашийн гармаар гарлаа.
Саул филистчүүдийн харуулын ангийг цохиж, филистчүүд Израилийг жигшин зэвүүцэх болсон нь бүх Израильд дуулдаж, ард олон Гилгалд байгаа Саул дээр дуудагдан цугларав.
Ионатан өөрийн зэвсэг үүрэгч залуудаа —Явцгаая. Эдгээр хозлуулаагүй хүмүүсийн цэргийн харуулын анги уруу гатлан очъё. ЭЗЭН бидний төлөө ажиллаж магадгүй. Олон хүнээр ч, цөөн хүнээр ч аврахад ЭЗЭНд саад болох зүйл үгүй гэж хэлэв.
Давид тэндээс явж, Адулламын агуй уруу зугтав. Түүний ах нар болон түүний эцгийн гэрийнхэн бүгд үүнийг сонсоод, Давидын байгаа газар уруу ирэв.
Давид үүнийг Саулд тангараглав. Саул өөрийн гэртээ буцаж, харин Давид болон түүний хүмүүс бэхлэлт уруу явав.