48 Миний төлөө өшөө авдаг Бурхан, Хүмүүсийг миний дор оруулдаг.
48 Миний өмнөөс өшөө авдаг, хүмүүсийг миний эрхэн дор оруулдаг Бурхан,
Задокийн хөвгүүн Ахимааз —Би хаан дээр гүйж очоод, дайснуудынх нь гараас түүнийг ЭЗЭН чөлөөлсөн гэдгийг мэдэгдье гэв.
Харагтун, куш хүн хүрч ирэн —Хаан эзэнд сайхан мэдээ дуулгая. ЭЗЭН өнөөдөр таныг эсэргүүцэгч хамаг хүмүүсийн гараас таныг чөлөөллөө гэв.
Тэгээд тэд Иш-бошетын толгойг Хебронд буй Давидад авчран хаанд —Үүнийг хараач, таны аминд заналхийлж байсан таны дайсан Саулын хүү Иш-бошетын толгой энэ байна. ЭЗЭН өнөөдөр Саул болон түүний үр удмаас эзэн хааны минь төлөө өшөөг ийнхүү авахуулав гэж айлтгав.
ЭЗЭН миний Эзэнд “Би чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болготол Миний баруун гарт залрагтун” гэв.
Миний хайр энэрэл ба миний цайз, Миний бэхлэлт ба миний аврагч, Миний бамбай ба миний хоргоддог Нэгэн, Ард түмнийг минь миний дор захируулагч.
Өшөө авалтын Бурхан ЭЗЭН, Өшөө авалтын Бурхан, гэрэлтээч!
Учир нь бүх дайснаа хөл дороо оруулах хүртэл Тэр ноёрхох ёстой.
Өшөө авалт нь Минийх. Хөл алдах тэр цагт нь Би хариугаа авна. Тэдний гамшгийн өдөр ойртож байна. Тэдэнд нүүрлэн тулгарах зүйлс тэдэн уруу яарч байна” гэнэ.
ЭЗЭН та бид хоёрыг шүүж, ЭЗЭН танаас өшөөг минь авах болтугай. Харин би танд гар хүрэхгүй.
ЭЗЭН танд амласан сайн сайхан бүгдийнхээ дагуу эзэнтэнд минь гүйцэтгэж, таныг Израилийн ноёноор томилох цагт
Набал үхсэнийг Давид сонсоод —Набалын гарт доромжлогдсон миний өшөөг авч, Өөрийн боолоо бузар мууг үйлдэхээс зогсоосон ЭЗЭН магтагдах болтугай. ЭЗЭН, Набалын нүглийг түүний толгойд хариулав гэж хэлэв. Тэгээд Давид хүн илгээж, Абигаилыг эхнэрээ болгох гэж байгаа тухай хэлүүлэв.