46 Гаднынхан зүрх алдсаар Бат цайзуудаасаа чичрэн гарч ирдэг.
46 Харь хүмүүс зүрх алдаж, цайзаасаа чичрэн гарч ирдэг.
ЭЗЭН газрыг донсолгохоор босоход Түүний жавхлант сүр хүч, аймшгийн өмнө Хүмүүс хадны агуй, газрын ангал уруу орно.
Энэ нь ЭЗЭН газрыг донсолгохоор босоход Түүний жавхлант сүр хүч, аймшгийн өмнө Хүмүүс хадны агуй, хавцлын ан цав уруу орохын тулд ажээ.
Бид бүгд бузар, Хамаг зөвт байдлууд маань бохир хувцас мэт. Бид бүгдээрээ навч мэт хатан хорчийж, Хилэнц маань биднийг салхи мэт хийсгэнэ.
Кармелын оргилд нуугдсан ч Тэндээс би тэднийг хайн олж, барина. Тэнгисийн ёроолд харцнаас минь өөрсдийгөө бас далдалсан ч Тэнд Би могойд тушааж, тэр тэднийг хатгах болно.
Тэд могой мэт, газрын хэвлээр мөлхөгчид мэт шороо долооно. Тэд бэхлэлтүүдээсээ чичрэн гарч ирнэ. Тэд бидний Бурхан ЭЗЭН Таны өмнө айдастайгаар ирнэ. Таны өмнө тэд айх болно.
Нар аагим халуунаар төөнөн гарч өвсийг гандаахад цэцэг нь унаж, гоё сайхан байдал нь устдаг. Үүний адил баян хүн ч замдаа тийнхүү үрэгдэх болно.
Тэр хоёр филистчүүдийн цэргийн харуулын ангийн өмнө өөрсдийгөө илчлэхэд филистчүүд —Харагтун. Еврейчүүд нуугдаж байсан нүхнүүдээсээ гарч ирж байна гэв.