33 Хүч чадлаар намайг бүсэлдэг Бурхан Замыг минь төгс болгодог.
33 Бурхан бол миний хүчит цайз бөгөөд Тэр шударга хүнийг Өөрийнхөө замаар хөтөлдөг.
Тэр ийнхүү дуулав. —ЭЗЭН бол миний хад, миний бэхлэлт, Миний аврагч,
Чи зөвийг үйлдлээ гэхэд Түүнд ямар ашиг болох вэ? Чи замаа төгс болголоо гээд Түүнд ямар нэмэр болох вэ?
Би гэм зэмгүйн замаар явна. Та над уруу хэзээ ирэх вэ? Би гэр дотроо үнэнч сэтгэлээр явах болно.
Өөртэйгөө хамт суулгахаар Нүд минь энэ нутгийн үнэнч хүмүүсийг ажиглана. Гэм зэмгүй замаар явагч нь Надад үйлчилж болно.
Явдал үйл нь гэм зэмгүй агаад ЭЗЭНий хуулиар явагсад Юутай ерөөлтэй вэ!
Хүч чадлаар намайг бүсэлдэг Бурхан Замыг минь төгс болгодог.
ЭЗЭН миний гэрэл хийгээд Аврал минь болой. Хэнээс би эмээх юм бэ? ЭЗЭН миний амийн хамгаалалт болой. Хэнээс би айх юм?
Би явах ёстой замд чинь чамд зааварлан зааж өгнө Нүд минь чамайг ширтэн чамд зөвлөнө.
Бурхан, бидний хоргодох газар ба хүч, Зовлон шаналан дунд үнэхээр олддог тусламж.
Миний хүч, Миний магтуу болсон ЭЗЭН минь Миний аврал болсон билээ, Та. Тэр бол миний Бурхан, Түүнийг магтнам, би. Эцгийн минь Бурхан, Түүнийг бас өргөмжилнө, би.
Би чамтай хамт, чи битгий ай! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ Чамд үнэхээр тусална Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ»
Би тэднийг ЭЗЭНий дотор тэнхрүүлж, Түүний нэр дотор тэд алхах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Тэр надад “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөсдөлд [Миний] хүч бүрэн төгс болдог” гэж айлдсан. Иймд Христийн хүч надад орших тул би ихэд баяртайгаар мөхөсдөлөөрөө илүү сайрхана.
Эцэст нь, Эзэн ба Түүний чадлын аугаа хүч дор хүчтэй байгтун.
Чи Бурхан ЭЗЭНийхээ өмнө гэм зэмгүй бай.
Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна.
Өөрийнх нь хүслийг гүйцэтгэх аливаа сайн хэрэгт та нарыг бэлэн болгож, Өөрийнхөө мэлмийд тааламжтай зүйлийг бидний дотор бүтээлгэхээр Есүс Христээр дамжуулан ажиллаж байна. Есүс Христэд алдар нь [үеийн] үед байх болтугай. Амен.