Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Самуел 22:31 - Ариун Библи 2013

31 Бурханы зам төгс төгөлдөр юм. ЭЗЭНий амлалт шалгагдсан билээ. Түүнд хоргоддог бүхэнд Тэрээр бамбай болдог.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

31 Бурханы хувьд, Түүний зам төгс. ЭЗЭНий Үг шалгагдсан билээ. Түүнд хоргодогч бүхэнд Тэр бамбай болдог.

Onani mutuwo Koperani




2Самуел 22:31
18 Mawu Ofanana  

Миний Бурхан, миний хоргодох хад, Миний бамбай, миний авралын эвэр, Миний цайз, миний хоргодох газар, миний аврагч, Та намайг балмад явдлаас хамгаалдаг билээ.


Түүний зүрхийг Таны өмнө үнэнч байхыг олж хараад, Канаанчууд болох хитчүүдийн, аморичуудын, Перизчүүдийн, иебусчуудын, гиргашчуудын газруудыг Түүнд ба түүний үр удамд өгөхөөр Гэрээг Та байгуулсан билээ. Энэ амлалтаа биелүүлсэн нь Та билээ. Зөвт Нэгэн минь


Тиймээс ухамсарт хүмүүс ээ, намайг сонсоцгоо. Хорон мууг үйлдэх нь Бурханаас, Буруу мууг үйлдэх нь Төгс Хүчит Нэгэнээс хол байг.


Таны үг маш цэвэр тунгалаг билээ. Тиймээс Таны зарц түүнийг хайрладаг юм.


Шавар хайлуурт тунгаагдаж, Долоо тунгаасан мөнгө мэт ЭЗЭНий амлалт цэвэр юм.


ЭЗЭН бүх замдаа зөвт бөгөөд Өөрийн бүх үйлсэд энэрэнгүй.


Бурханы зам төгс төгөлдөр, ЭЗЭНий амлалт шалгагдсан. Түүнд хоргоддог бүхэнд Тэрээр бамбай болдог.


Би ЭЗЭНий зарлигийг тунхаглана. Тэр Надад хэлэхдээ «Чи Миний Хүү, Өнөөдөр Би Чамайг төрүүлэв.


Халхавч, бамбайгаа барин Надад туслахаар босооч!


Хараач, бидний бамбай болсон Бурхан, Тосолсон хүнийхээ нүүр уруу хараач.


Тэр чамайг өдөөрөө хучих бөгөөд Түүний жигүүр дор чи хоргодох болно. Түүний итгэмж нь бамбай хийгээд бэхлэлт юм.


Бурханы үг бүр тунгаагдсан байдаг Өөрийнх нь дотор хоргодогсдод Тэрээр бамбай


Бурханы хийсэн болгон үүрд мөнхөд үлддэгийг би мэдлээ. Түүнд нь нэмэх буюу түүнээс нь хасах юу ч байхгүй аж. Бурхан ийн үйлдсэний учир нь хүмүүс Түүнээс эмээхийн тулд юм.


Харин тэр өдрүүдийн эцэст Небухаднезар би тэнгэр өөд өлийн харсан бөгөөд саруул ухаан минь надад эргэж ирсэнд би Хамгийн Дээд Нэгэнийг магтаж, мөнхөд орших Түүнийг өргөмжлөн хүндлэв. Түүний эрх мэдэл мөнхийн эрх мэдэл, Түүний хаанчлал үеэс үед оршино.


Одоо Небухаднезар би тэнгэрийн Хааныг магтан өргөмжлөн хүндэлж байна. Учир нь Түүний бүхэн нь зөв, замууд нь шударга билээ. Тэрээр бардам явагчийг даруу болгож чадна.


Тиймд тэнгэрлэг Эцэг чинь төгс байдаг шиг та нар мөн төгс бай.


Хад болсон Түүний үйлс нь төгс, зам нь үнэн. Үнэний Бурхан, хуудуу үгүй Тэрээр Зөвт бөгөөд шулуун шударга билээ.


Тэд Бурханы зарц Мосегийн дуу болон Хурганы дууг дуулав. —Төгс хүчит Эзэн Бурхан минь, Таны үйлс агуу бөгөөд гайхалтай. Үндэстнүүдийн Хаан, Таны замууд зөвт бөгөөд үнэн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa