20 Тэр намайг таалсан учир Намайг уудам газарт авчран аварсан билээ.
20 Тэр намайг хайрладаг учир намайг мөн өргөн уудам газарт авчран, намайг аварсан билээ.
Тэр тэндээс нүүж бас нэг худаг ухсанд дахин маргаан гараагүй учир түүнийг Рехобот гэж нэрлээд —ЭЗЭН бидэнд газрыг тэлж өгсөн бөгөөд бид энэ нутаг дээр үржих болно гэв.
Харин Тэр “Би чамайг сайнаар таалдаггүй” гэж хэлбэл, харагтун, би энд байна. Мэлмийдээ тааламжтай гэснээ Тэр надад үйлдэх болтугай гэв.
Та алхааг минь өргөсгөдөг Тиймээс хөл минь халтирсангүй.
Иабез Израилийн Бурханд хандан “Өө, Та үнэхээр намайг ерөөх болтугай! Хил хязгаарыг минь өргөсгөж, Таны мутар надтай хамт байж, Та намайг гай гамшиг, өвчин зовлонгоос хамгаалаач!” гэж хүссэн бөгөөд Бурхан түүний хүслийг гүйцэлдүүлж өгчээ.
Зовол хавчил дундаас ЭЗЭНд би хашхирав. Зоо тэнүүн газраар ЭЗЭН надад хариулав.
ЭЗЭН Өөрөөс нь эмээгчийг, Энэрэл хайранд нь найдагчдыг таалдаг.
Учир нь ЭЗЭН ард түмнээрээ бахаддаг. Дордсыг Тэрээр авралаар үзэсгэлэнтэй болгодог.
“Тэр өөрийгөө ЭЗЭНд даатгасан Тэр түүнийг авраг! Тэр Түүнд баярладаг тул түүнийг авраг!” гэж байна.
Та намайг дайсны гарт тушаагаагүй, Та хөлийг минь уудам газарт тавьсан билээ.
ЭЗЭН, намайг нигүүлсээч, Учир нь би зовлон зүдүүр дунд байна. Уй гашуугаас болж Нүд, сэтгэл, бие минь сульджээ.
Миний дэмнэдэг Зарц, Миний сонгосон, таалдаг Нэгэнийг минь хар. Би Түүний дээр Сүнсээ байлгана. Тэрээр үндэстнүүдэд шударга ёсыг авчирна.
Зөрүүд бяруу шиг Израиль зөрүүд болохоор ЭЗЭН тэднийг уудам бэлчээр дэх хурга мэт хариулах уу?
харагтун, гэрэлт үүл тэднийг бүрхэн аваад, үүлнээс —Энэ бол Миний хайрт Хүү, Таалал минь Түүнд оршдог. Түүнийг сонсогтун гэх дуун гарав.
Тэр Бурханд найдаж байсан биз дээ. Бурхан Түүнийг таалдаг юм бол одоо л Түүнийг авраг. “Бурханы Хүү бол Би байгаа юм” гээд л байсан биз дээ гэцгээв.
Тэнгэрээс —Үзэгтүн, хайрт Хүү минь энэ билээ. Таалал минь Түүнд оршдог гэх дуун гарлаа.