Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Самуел 19:19 - Ариун Библи 2013

19 Тэрээр хаанд —Эзэн минь, намайг хилэнцтэй гэж бүү үзээч. Хаантан минь, Иерусалимаас гарч явсан тэр өдөр боол миний үйлдсэн гэмийг зүрхэндээ бүү хадгалан санаарай.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

19 Тэрээр хаанд —Эзэн минь, намайг гэмтэй гэж бүү үзээч. Хаантан минь, Иерусалимаас гарч явсан тэр өдөр боол миний үйлдсэн гэмийг бүү зүрхэндээ хадгалан санаарай.

Onani mutuwo Koperani




2Самуел 19:19
17 Mawu Ofanana  

Түүний ах Абсалом түүнд —Чиний ах Амнон чамтай хамт байсан уу? Харин одоо, дүү минь, дуугүй бай. Тэр чинь чиний ах шүү дээ. Энэ явдлыг зүрхэндээ бүү хадгал гэв. Ийнхүү Абсалом ахынхаа гэрт Тамар үлдээд, ганцаар амьдрав.


Тиймээс одоо “Хааны бүх хөвгүүн алагдав” гэсэн энэ мэдээг эзэн хаан минь зүрхэндээ бүү тээ. Учир нь ганцхан Амнон л үхэв гэлээ.


Ингээд тэд хааны гэрийнхнийг гол гатлуулахын тулд болон түүний таалалд нийцэх зүйлийг хийхээр гармаар гаталсаар байлаа. Герагийн хөвгүүн Шимеи Иордан голыг гаталж байхдаа хааны өмнө газарт хөсөр унав.


Нүглийг нь ЭЗЭН үл тооцдог бөгөөд Сүнсэндээ заль мэхгүй хүн ерөөлтэй еэ!


Эцэг өвгөдийн маань хилэнцийг Бидний эсрэг бүү санаач. Бид маш дор орсон учир Өөрийнхөө өршөөлөөр биднийг даруй угтаж аваач.


Захирагч чинь чамд хилэгнэх аваас байр сууриа бүү орхи. Учир нь тайван байдал ноцтой гэмийг ч зайлуулдаг.


Би, зөвхөн Би л өөрийнхөө төлөө гэмт үйлдлийг чинь арилган Нүглийг чинь дурсахгүй.


Хүн бүр хөршдөө, ах дүүдээ «ЭЗЭНийг мэд» гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуу нь хүртэл тэд бүгд Намайг мэдэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би тэдний хилэнцийг уучилж, нүглийг нь дахин эс санана.”


Дараа нь Аарон, Мосед —Ээ, эзэн минь, гуйя. Бидний мунхаглан үйлдсэн энэхүү нүглийг бидэнд бүү тохооч.


Би гэм зэмгүй цуснаас урваснаараа нүгэл үйлдлээ гэхэд тэд —Энэ бидэнд хамаагүй. Өөрөө мэд гэв.


Учир нь Бурхан дэлхийг Христ дотор Өөртэйгөө эвлэрүүлж, тэдний гэм бурууг эс тооцсон ба эвлэрлийн үгийг бидэнд даалгасан билээ.


Би түүний төлөө өнөөдөр л Бурханаас асууж эхэлсэн үү? Энэ нь надаас хол байг! Таны боол би энэ бүх хэргийн тухай огт мэдэхгүй учраас намайг эсвэл миний эцгийн гэрийнхнээс хэнийг ч хаан та бүү гүтгээч гэж хэлэв.


Эзэн минь, тэр хэдэр хүн Набалыг бүү хайхрагтун. Учир нь тэр өөрийнхөө нэртэй адил хүн. Тэр Набал нэрэндээ таарсан мунхаг нэгэн билээ. Таны шивэгчин би харин эзний илгээсэн залуусыг хараагүй юм.


Тэгэхэд Саул —Би алдаа хийв. Буцаж ирэгтүн, миний хүү Давид! Би дахин чамд гай тотгор учруулахгүй. Учир нь өнөөдөр миний амь чамд үнэтэй байв. Харагтун, би мунхаг зүйл үйлдэж, том алдаа гаргалаа гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa