Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Самуел 18:17 - Ариун Библи 2013

17 Тэгээд тэд Абсаломыг авч, ойд гүнзгий нүхэнд хаяад, түүний дээрээс чулуу овоолон маш том овоо босгов. Хамаг израильчууд өөр өөрсдийн майхан уруу зугтацгаав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

17 Тэгээд тэд Абсаломыг авч, ойд гүнзгий нүхэнд хаяад, түүний дээрээс чулуу овоолон маш том овоо босгов. Хамаг израильчууд өөр өөрсдийн майхан уруу зугтацгаав.

Onani mutuwo Koperani




2Самуел 18:17
15 Mawu Ofanana  

Иоаб хааны гэрт очин, хаанд —Та өнөөдөр таны амь болон таны охид хөвгүүдийн амь мөн таны эхнэрүүд болон татвар эмсийн тань амийг аварсан өөрийнхөө бүх зарц нарын нүүрийг эвгүйцлээр хучив.


Ингээд хаан босож, хаалганы дэргэд суув. Тэд бүх хүнд —Харагтун, хаан хаалганы хажууд сууж байна гэхэд ард олон бүгд хааны өмнө ирэв. Израиль хүмүүс өөр өөрсдийн майхан уруу бүгд зугтааж буцсан байв.


Израилийн бүх овгуудад хүмүүс маргалдан —Хаан л биднийг дайсны гараас, филистчүүдийн гараас аварч гаргасан. Харин одоо Абсаломаас болж хаан минь газар нутгаасаа зугтав.


Бениамин хүн Бихрийн хөвгүүн Шеба гэгч нэгэн үл бүтэх эр тэнд байв. Тэр эвэр бүрээ үлээн —Давидад өгөх хувь гэж бидэнд байхгүй. Иессийн хөвгүүнээс залгамжлан авах өв бидэнд үгүй. Израиль аа, хүн бүр тус тусынхаа майхан уруу буцацгаа гэж байв.


Тэр эмэгтэй хамаг ард олон уруу мэргэн санаа өвөрлөн одов. Тэд Бихрийн хөвгүүн Шебагийн толгойг огтолж, Иоаб уруу шидлээ. Тэгээд Иоаб эвэр бүрээ үлээхэд ард олон хотоос таран явж, тус тусынхаа майхан уруу буцацгаав. Иоаб ч мөн адил Иерусалим уруу хаан дээр буцаж иржээ.


Иуда, Израильд ялагдан хүн бүр өөр өөрсдийн майхан уруу зугтаажээ.


Тэгэхэд Иорам бүх тэрэгт цэрэгтэйгээ Заир уруу гатлан очив. Тэрээр шөнөөр босож, өөрийг нь бүслэн байсан едомчуудыг болон тэрэгт цэргийн дарга нарыг нь цохисон боловч түүний цэргүүд өөр өөрсдийн майхан уруугаа зугтан одоцгоов.


Зөвтийн дурсамж нь ерөөл. Буруутын нэр нь ялзрал.


хотынхоо ахмадуудад “Манай энэ хүү зөрүүд, тэрслүү хүүхэд, бидний үгэнд ордоггүй танхай балмад, архичин” гэвээс


хотынхон бүгдээрээ түүн уруу чулуу шидэн алах ёстой. Ийнхүү чи дундаасаа ёр мууг зайлуул. Тэгвэл бүх Израиль сонсоод, айж эмээнэ.


Нар жаргах үед Иошуаг тушаахад тэднийг модноос буулган авч нуугдаж байсан агуйд нь хаяв. Агуйн аманд том чулуунуудыг тавьсан нь өнөөг хүртэл бий.


Тэгээд Аханы дээр том чулуун овоо босгосон нь энэ өдрийг хүртэл байсаар байна. Ийнхүү ЭЗЭН нүүр буруулахаа больж, Түүний догшин уур хилэн намдав. Тиймээс ч тэр газар энэ өдрийг хүртэл Ахорын хөндий хэмээн нэрлэгдсээр иржээ.


Мөн Аин хааныг Иошуа үдэш болтол модноос дүүжлэв. Тэгээд Иошуа нар жаргах үед тушаал өгч хааны цогцсыг модноос буулгаад хотын хаалганы үүднээ хаясан ба түүн дээр том чулуун овоо босгосон нь өнөөг хүртэл байсаар байна.


Тэгээд филистчүүд тулалдсанд Израиль цохигдон хүн бүр майхан уруугаа зугтав. Израилиас гучин мянган явган цэрэг хөсөр унасан нь аймшигтай том ялагдал байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa