Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Самуел 17:25 - Ариун Библи 2013

25 Абсалом, Иоабын оронд Амасаг цэргийн удирдагчаар томилсон байлаа. Амаса, Иоабын эх Зеруиагийн дүү, Нахашийн охин Абигаилтай гэрлэсэн Итра хэмээгч израиль хүний хөвгүүн байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

25 Абсалом Иоабын оронд Амасаг цэргийн удирдагчаар томилсон байв. Амаса бол Иоабын эх Зеруиагийн дүү, Нахашийн охин Абигаилтай гэрлэсэн Итра хэмээгч Израиль хүний хөвгүүн байв.

Onani mutuwo Koperani




2Самуел 17:25
11 Mawu Ofanana  

Ингээд Израиль болон Абсалом, Гилеадын нутагт хуарагнан буув.


Бас Амасад “Чи миний яс махны тасархай бус уу? Хэрэв чи цаашид Иоабын оронд миний цэргийн жанжин ямагт эс байваас намайг Бурхан шийтгэг, бүр илүүг үйлдэг!” гэж хэлүүлэв.


Ингээд Давид хамаг иуда эрчүүдийн зүрхийг нэг хүний зүрх мэт өөртөө хандуулав. Иудачууд хаанд үг илгээн —Та болоод зарц нар тань эргэн ирнэ үү гэв.


Хаан, Амасад —Иуда хүмүүсийг гурав хоногийн дотор дуудан цуглуул. Чи өөрөө мөн энд байж байгаарай гэв.


Иоаб, Абсаломыг дагаагүй хэдий ч Адониаг дагасан тул энэ мэдээ Иоабт дуулдлаа. Тэрээр ЭЗЭНий асар уруу зугтаж, тахилын ширээний эврээс зууран барив.


Иоабын цусыг ЭЗЭН өөрийнх нь толгой дээр буулгаг. Миний эцэг Давидыг мэдээгүй байхад тэрээр өөрөөсөө илүү зөвт, сайн хоёр хүнийг буюу Израилийн цэргийн жанжин Нерийн хүү Абнер, Иудагийн цэргийн жанжин Иетерийн хүү Амаса нарт халдаж илдээр цавчин алсан билээ.


Зеруиагийн хүү Иоабын надад болон Израилийн цэргийн хоёр жанжин болох Нерийн хүү Абнер, Иетерийн хүү Амаса нарт юу үйлдсэнийг чи мэдэж байгаа. Тэрээр тэднийг алж, амар тайван үед дайны цус урсгаж, дайны цусыг бэлхүүсэн дэх бүс болон хөлдөө угласан шаахайдаа нялсан юм.


Давид филистчүүдтэй хамтран Саулын эсрэг дайтахаар явах гэж байтал түүн дээр Манассегаас зарим нь урваж ирэв. Гэвч тэд филистчүүдэд тусалж чадсангүй. Филистийн ноёд зөвлөлдсөний дараа —Бидний толгойн үнээр тэр өөрийн эзэн Саулд урваж мэднэ гээд Давидыг холдуулан явуулав.


Иессийн ууган хүү нь Елиаб, удаах хүү нь Абинадаб, гуравдугаар нь Шимеа,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa