Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Самуел 16:21 - Ариун Библи 2013

21 Ахитофел, Абсаломд —Гэрээ сахиулахаар эцгийнхээ үлдээсэн татвар эмс дээр орогтун. Таныг эцэгтээ зэвүүрхэж буйг бүх Израиль сонсоно. Тэгээд тантай хамт байгаа бүх хүний гар нь ч хүчтэй болно гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

21 Ахитофел Абсаломд —Гэрээ сахиулахаар эцгийнхээ үлдээсэн бага эхнэрүүд уруу орогтун. Таныг эцэгтээ үзэн ядагдах зүйл хийснийг бүх Израиль сонсоно. Тантай хамт байгаа бүх хүний гар нь ч хүчтэй болно гэв.

Onani mutuwo Koperani




2Самуел 16:21
22 Mawu Ofanana  

Иаков, Симеон Леви хоёрт —Энэ нутгийнханд, канаанчуудад болон перизчүүдийн дунд та нар намайг жигшүүр болгосноороо надад лай тарилаа. Бид цөөхүүлээ, тэд миний эсрэг нийлж, намайг довтлон, намайг алж, би гэр оронтойгоо устгагдах болно гэв.


Израилийг тэр газар сууж байх үед Реубен явж, эцгийнхээ татвар эм Билхатай унтав. Израиль түүнийг нь сонсжээ. Иаков арван хоёр хүүтэй байв.


Тэрээр замын хажууд түүн дээр очоод, түүнийг өөрийнхөө бэр гэж таниагүй учир —Намайг өөр дээрээ оруул гэжээ. Нөгөөх нь —Та над юу өгч над дээр орох юм бэ? гэж асуусанд


Тэр үед газар дэлхий дээр Нефилим байсан бөгөөд түүний дараа ч бас Бурханы хөвгүүд хүний охидыг авч, хүүхэд төрүүлжээ. Тэдгээр нь хүчтэй, баатарлаг, эрт цагийн алдарт хүмүүс байжээ.


Давидад жигшигдэх болсноо хараад Аммоны хөвгүүд хүмүүс илгээн Бет-рехобын арамчууд болон Зобагийн арамчууд болох хорин мянган явган цэргийг мөн Маакагийн хааныг нэг мянган цэрэг болон Тобын арван хоёр мянган эрийн хамт хөлслөн авав.


Бас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би гэрийнхний чинь дотроос чиний эсрэг бузар хөнөөлийг гаргана. Би чиний нүдэн дээр эхнэрүүдийг чинь авч хөршид чинь өгнө. Тэр хүн гэгээн цагаан өдөр чиний эхнэрүүдтэй унтах болно.


Тэгэхэд Ионадаб түүнд —Орондоо хэвтэж, өвчтэй мэт дүр үзүүл. Эцэг чинь чамайг эргэхээр ирэхэд нь түүнд “Дүү охин Тамарыг ирүүлж, миний нүдний өмнө хоол ундыг минь бэлдүүлээч. Би үүнийг нь харж, Тамарын гараас талх идмээр байна” гэж хэл гэв.


Ингээд хаан гарч явахад гэрийнхэн нь бүгд түүнийг даган гарав. Харин хаан гэрээ сахиулахаар арван татвар эмийг үлдээв.


Абсалом, Ахитофелд —Бид яах ёстой вэ гэдгийг та зөвлөөч гэв.


Хушаи, Абсаломд —Энэ удаа Ахитофел сайн зөвлөгөө өгсөнгүй гэв.


Тиймээс одоо гараа хүчирхэгжүүлж, эр зоригтой байгтун. Учир нь та нарын эзэн Саул өөд болсон. Мөн Иудагийн гэр намайг өөрийн хаан болгон тосолсон билээ гэв.


Давид Иерусалимд буй гэртээ ирэв. Хаан гэрээ сахиулахаар үлдээсэн арван татвар эмийг авч, хянагчаар харгалзуулан тэжээв. Гэвч хаан тэдэн дээр очсонгүй. Тэгээд тэд бэлэвсэн эмэгтэй мэт амьдарч, үхэн үхтлээ түгжигдмэл байв.


Соломоны амьдралынх нь турш Резон, Израилийн сөргөлдөгч байсан бөгөөд Хададын үйлдсэн шиг бузар мууг хийн, Израилийг зэвүүцэж байлаа. Тэр мөн Арамын хаан болжээ.


Тэгэхэд тэр —Шунем эмэгтэй Абишагийг надад эхнэр болгон өгөхийг Соломонтой ярьж өгөөч гэж гуйя. Учир нь тэр танд татгалзахгүй гэж хэлжээ.


Тэгэхэд Соломон хаан ээждээ хариулан —Та яагаад шунем эмэгтэй Абишагийг Адониагийн төлөө гуйж байгаа юм бэ? Тэр миний ах учраас түүний төлөө хаанчлалыг гуйж, түүгээр барахгүй тахилч Абиатар, Зеруиагийн хүү Иоабын төлөө ч мөн асуугаач гэж хэлэв.


Чи эцгийнхээ эхнэрийн нүцгэн биеийг гаргаж болохгүй. Тэр нь эцгийн чинь нүцгэн бие болой.


Эцгийнхээ эхнэртэй унтсан хүн эцгийнхээ нүцгэн биеийг гаргасантай адил тул тэд хоёулаа гарцаагүй алуулах ёстой бөгөөд өөрсдийнхөө цусыг тэд өөрсдөө хариуцна.


Иудагийн гэр ээ, Израилийн гэр ээ! Та нар үндэстнүүдийн дунд хараал болж байсан шиг, та нарыг ерөөл болгохын тулд Би та нарыг аварна. Бүү айгтун. Гараа чангалагтун” гэв.


Харийнхны дунд ч байдаггүй садар самуун та нарын дунд байдаг нь дуулдлаа. Нэг чинь эцгийнхээ эхнэртэй нөхөцдөг гэнэ.


Саул филистчүүдийн харуулын ангийг цохиж, филистчүүд Израилийг жигшин зэвүүцэх болсон нь бүх Израильд дуулдаж, ард олон Гилгалд байгаа Саул дээр дуудагдан цугларав.


Үүнээс болоод Ахиш, Давидад итгэн —Давид өөрийн ард түмэн Израилийн дунд жигшигдэх хэргийг үйлдэж байгаа тул тэр мөнхөд миний зарц болно гэж бодож байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa