Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Самуел 15:31 - Ариун Библи 2013

31 Давидад —Абсаломтай хуйвалдагчдын дунд Ахитофел байна гэж мэдэгдэхэд Давид —ЭЗЭН минь, Ахитофелын зөвлөгөөг мунхаглал болгооч гэж гуйж байна гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

31 Хэн нэгэн нь Давидад —Абсаломтай хуйвалдагчдын дунд Ахитофел байна гэж хэлэхэд, Давид —ЭЗЭН минь, Ахитофелын зөвлөгөөг мунхаг болгож өгөөч гэж би залбирч байна гэв.

Onani mutuwo Koperani




2Самуел 15:31
23 Mawu Ofanana  

Абсалом тахил нядлан тахиж байх зуураа хүн явуулж Давидын зөвлөх Гилогийн Ахитофелийг өөрийнх нь хот Гилогоос дуудаж авчрав. Абсаломтай нэгдэх хүмүүс нэмэгдсээр байсан тул хуйвалдаан ч хүчтэй байв.


Тэр өдрүүдэд Ахитофелын зөвлөгөө нь Бурханы зарлигийг асууж олсон үг адил байв. Давидад ч, Абсаломд ч Ахитофелын өгсөн хамаг зөвлөгөө нь тийм байлаа.


Абсалом болон Израилийн хамаг ард олон —Архе хүн Хушаин зөвлөгөө нь Ахитофелын өгсөн зөвлөгөөнөөс илүү дээр юм гэцгээв. Учир нь ЭЗЭН Абсаломд гай учруулахын тулд Ахитофелын сайн зөвлөгөөг бүтэлгүй болгохоор шийдсэн ажээ.


Өөрийнх нь зөвлөгөө бүтээгүйг харсан Ахитофел, илжгээ эмээллэн төрөлх хот уруугаа явж гэртээ буцаж ирээд, гэрийнхэндээ захиас орхин өөрийгөө дүүжилж үхсэнд эцгийнх нь булшинд тавив.


Гэвч Абсалом —Архе хүн Хушаиг мөн дууд. Тэр юу гэж хэлэхийг нь сонсъё гэв.


Хушаи, Абсаломд —Энэ удаа Ахитофел сайн зөвлөгөө өгсөнгүй гэв.


Тэрээр башир хүмүүсийн хуйвалдааныг тасалснаар Тэдний гар амжилт олж эс чадна.


Бас үзэн ядалтын үгсээр намайг тойруулж, Миний эсрэг тэд шалтгаангүйгээр довтлов.


Өстнүүд минь юутай олширно, ЭЗЭН! Өөдөөс минь олуул босжээ.


Миний итгэдэг дотнын найз, Миний талхыг идэж байсан нэгэн нь Миний эсрэг өсгийгөө өргөв.


Өдөр, шөнөгүй тэд тэндхийн хэрмэн дээгүүр тойрон явж байна. Түүн дотор нь ёсон бус ба зовлон бий.


Учир нь намайг доромжилдог нэгэн нь дайсан минь биш. Тийм байсан бол би тэсэхсэн. Миний эсрэг өөрийгөө өргөмжилдөг нэгэн нь намайг үзэн ядагч биш. Тийм байсан бол би түүнээс нуугдахсан.


Египетчүүдийн сүнс нь дотроо доройтно. Би зөвлөгөөг нь самууруулахад Тэд шүтээн, үхэгсдийн сүнс, сүнс дуудагчид болон төлгөч нартай зөвлөлдөнө.


Би хуурамч эш үзүүлэгчдийн тэмдгийг хэрэгсэхгүй, Мэргэ төлгөчдийг мунхаг болгож, Мэргэдийг буруу харуулан эргүүлж, Мэдлэгийг нь мунхаглал болгодог.


Би та нарын бүгдийн чинь тухай яриагүй. Ямрыг нь сонгосноо Би мэднэ. Харин энэ нь “Миний талхыг идэж байсан нэгэн нь Миний эсрэг өсгийгөө өргөв” гэсэн Бичвэр биелэгдэхийн тулд юм.


Мэргэн хүн хаана байна? Хуулийн багш хаана байна? Энэ үеийн маргалдагч хаана байна? Бурхан энэ ертөнцийн мэргэн ухааныг мунхаг болгоогүй гэж үү?


Энэ мэргэн ухаан бол дээрээс бууж ирдэг нь биш харин газрынх, төрөлхийнх бөгөөд чөтгөрийнх юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa