Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Самуел 15:27 - Ариун Библи 2013

27 Түүнчлэн хаан, тахилч Задокт —Чи үзмэрч биш үү? Чи хоёр хөвгүүн болох өөрийн хүү Ахимааз болон Абиатарын хүү Ионатаныг дагуулан хот уруу амар тайван буцагтун.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

27 Хаан тахилч Задокт —Чи үзмэрч биш үү? Чи хоёр хөвгүүн болох өөрийнхөө хөвгүүн Ахимааз болон Абиатарын хөвгүүн Ионатаныг дагуулан хот уруугаа амар тайван буцагтун.

Onani mutuwo Koperani




2Самуел 15:27
11 Mawu Ofanana  

Харин чи хот уруу буцаж, Абсаломд “Хаантан минь, урьд нь эцгийн тань зарц байсны адил одоо би таны зарц болъё” гэж хэлбэл Ахитофелын зөвлөгөөг миний төлөө бүтэлгүй болгож чадна.


Харагтун, тэдний хоёр хөвгүүн нь буюу Задокийн хөвгүүн Ахимааз, Абиатарын хөвгүүн Ионатан нар тэнд тэдэнтэй хамт байна. Сонссон болгоноо надад тэднээр дамжуулсугай гэв.


Ионатан Ахимааз нар Ен-Рогелд байв. Тэд хотод нэвтэрч хэнд ч харагдаж болохгүй байсан учир нэгэн шивэгчин эмэгтэй очиж тэдэнд хэлсэнд тэд Давид хаанд хэл хүргэхээр болов.


Задокийн хөвгүүн Ахимааз —Би хаан дээр гүйж очоод, дайснуудынх нь гараас түүнийг ЭЗЭН чөлөөлсөн гэдгийг мэдэгдье гэв.


Давидыг өглөө босоход ЭЗЭНий үг эш үзүүлэгч Гад дээр ирж, ийнхүү зарлиг болов. Гад Давидын үзмэрч байлаа. —


Тэрээр хэлж дуусаагүй байтал, харагтун, тахилч Абиатарын хүү Ионатан ирэв. Тэгэхэд Адониа түүнд —Та зохист хүмүүн агаад сайхан мэдээ авчирдаг тул морилон орогтун гэв.


Нафталид Ахимааз (тэр бас Соломоны охин Басематтай гэрлэжээ),


Хааны нэр алдрыг өргөмжлөхөөр Бурханы үгээр хааны үзмэрч болох Хеманы хөвгүүд эд бүгд юм. Бурхан, Хеманд арван дөрвөн хүү, гурван охин өгөв.


Ахитуб нь Задокийг, Задок нь Ахимаазын эцэг болж,


Зарц нь түүнд —Хар даа, энэ хотод Бурханы хүн бий. Тэр маш хүндтэй хүн. Түүний хэлсэн бүгд нь гарцаагүй биелдэг. Одоо тийшээ явцгаая. Бидний явах ёстой замын талаар тэр хэлж өгч магадгүй юм гэв.


(Урьд Израильд хэн нэгэн нь Бурханаас лавлан асуухаар очихдоо “Үзмэрчид очъё” гэдэг байжээ. Одоогийн эш үзүүлэгчийг урьд цагт үзмэрч гэдэг байв.)


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa