Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Самуел 15:18 - Ариун Библи 2013

18 Хамаг түшмэл нь хааны хажуугаар өнгөрөн, бүх керетчүүд болон бүх пелетчүүд, хаантай хамт Гатаас ирсэн зургаан зуун гит хүн бүгд хааны өмнүүр явж өнгөрөв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

18 Хамаг зарц нар нь хааны хажуугаар өнгөрөн, бүх херетчүүд болон бүх пелетчүүд, хаантай хамт Гатаас ирсэн зургаан зуун гит хүмүүс бүгд хааны өмнүүр явж өнгөрөв.

Onani mutuwo Koperani




2Самуел 15:18
16 Mawu Ofanana  

Хаан ба түүнтэй хамт байсан бүх ард олон гарч, захын гэрийн дэргэд зогсов.


Давид хүмүүсийнхээ гуравны нэгийг Иоабын гарт, гуравны нэгийг Иоабын дүү, Зеруиагийн хөвгүүн Абишаин гарт, үлдсэн гуравны нэгийг гит хүн Иттаин гарт хуваарилав. Хаан ард олондоо —Миний бие бас та бүхэнтэй хамт явах болно гэв.


Иоаб, Израилийн бүх цэргийн удирдагч болов. Иехоиадагийн хөвгүүн Бенаиа керетчүүдийн мөн пелетчүүдийн удирдагч байлаа.


Тэгээд Иоабын эрчүүд, Керет болон Пелетийн бүх хүчит эрчүүдийн хамт түүний араас хөдлөв. Тэд Бихрийн хөвгүүн Шебаг нэхэн хөөхөөр Иерусалимаас гарав.


Давид ЭЗЭНий авдрыг Давидын хот уруу өөртөө авчрахыг хүссэнгүй. Харин түүнийг гит хүн Обед-Едомын гэрт аваачив.


Иехоиадагийн хүү Бенаиа нь керетчүүд болон пелетчүүдийг захирч, Давидын хөвгүүд зөвлөх сайдууд болов.


Ингээд тахилч Задок, эш үзүүлэгч Натан, Иехоиадагийн хүү Бенаиа, керетчүүд болон пелетчүүд доош явж Соломоныг Давид хааны луусанд мордуулан Гихонд аваачив.


Иехоиадагийн хүү Бенаиа нь керетчүүд ба пелетчүүдийг захирч, Давидын хөвгүүд хааны хажууд түшмэд болов.


Тэгэхэд Давид болон түүний зургаан зуугаад хүн босон Кеилагаас гарч, газар сайгүй тэнүүчлэв. Давидыг Кеилагаас оргосныг Саулд мэдэгдсэнд тэр мөрдөхөө зогсоов.


Давид хүмүүстээ —Хүн бүр илдээ биедээ агсагтун гэж тушаасанд хүн бүр илдээ зүүв. Давид ч бас илдээ зүүн, дөрвөн зуугаад хүн Давидыг дагаад, харин хоёр зуун хүн ачаа бараагаа харж үлдэв.


Давид болон түүний хүмүүс өөрсдийн гэр бүлтэйгээ хамт Гатад Ахишийн хамт суув. Давид хоёр эхнэр, Иезреел эмэгтэй Ахиноам болон Набалын эхнэр байсан кармел эмэгтэй Абигаилтай хамт байв.


Давидыг Гат уруу зугтсаныг Саулд мэдэгдсэнд Саул дахин Давидыг мөшгөсөнгүй.


Давид ба түүний хүмүүсийг гурав хоногийн дараа Зиклагт буцаж ирэхэд амалекчууд Негев хийгээд Зиклаг уруу довтлон тонож, Зиклагийг цохиж галдан шатаасан байжээ.


Бид керетчүүдийн Негев, Иудад харьяалагдах газар болон Калебын Негев уруу довтлон тонож, Зиклагийг галдан шатаасан юм гэж хэлэв.


Тэгээд Давид зургаан зуун хүний хамт явж, Бесорын хөндийд хүрч ирэхэд зарим нь тэнд үлдэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa