28 Ингээд Абсалом Иерусалимд бүтэн хоёр жил амьдрахдаа хааны царайг нэг ч удаа харсангүй.
28 Абсалом Иерусалимд бүтэн хоёр жил амьдрахдаа хаантай нэг ч удаа уулзсангүй.
Иаков —Үгүй. Хэрэв би таны таалалд багтсан бол энэ бэлгийг гараас минь авна уу? Тэгээд ч тантай нүүр тулах нь Бурхантай нүүр тулах мэт ажээ. Та ч намайг таалсан билээ.
Иуда, эцэгтээ —Тэр хүн бидэнд “Хэрэв дүү чинь та нартай хамт байхгүй бол та нар миний нүүрийг харахгүй” гэж хатуу сануулсан билээ.
Харин хаан —Түүнийг гэрт нь хариул, нүүрийг минь бүү хараг гэж хэлэв. Ингээд Абсалом хааны нүүрийг ч үзэлгүй гэртээ харив.
Дараа нь Абсалом Иоабыг хаан уруу илгээхээр түүнд хүн явуулсан боловч тэр ирсэнгүй. Тиймээс Абсалом дахин хоёр дахь удаагаа хүн явуулахад ч Иоаб ирэхгүй л байв.
Соломон хаан түүнийг тахилын ширээнээс авчруулахаар илгээсэн билээ. Тэр ирж, Соломон хааны өмнө мөргөхөд Соломон түүнд —Гэртээ харигтун гэв.
Ингээд хаан, Шимеиг дуудуулахаар илгээж, ирсэн хойно нь түүнд —Өөртөө зориулан Иерусалимд гэр барьж, тэндээ амьдар. Өөр хаашаа ч явж болохгүй.
Та нар энэ багачуудын нэгийг нь ч бүү басамжил. Би та нарт хэлье. Тэнгэр дэх тэдний тэнгэрэлч нар тэнгэрт байгаа Эцэгийн минь царайг байнга харж байдаг.