Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Самуел 14:17 - Ариун Библи 2013

17 Тэгээд шивэгчин тань “Эзэн хааны минь үг намайг тайтгаруулах болтугай. Миний эзэн хаан Бурханы тэнгэрэлч мэт, сайн мууг ялгадаг билээ. Таны Бурхан ЭЗЭН тантай хамт байх болтугай” гэж хэлсэн билээ гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

17 Тэгээд шивэгчин тань “Миний эзэн хааны үг намайг тайтгаруулах болтугай. Учир нь Бурханы тэнгэр элч шиг миний эзэн хаан сайн мууг ялгадаг билээ. Таны Бурхан ЭЗЭН тантай хамт байх болтугай” гэж хэлсэн билээ гэв.

Onani mutuwo Koperani




2Самуел 14:17
13 Mawu Ofanana  

Тэгэхэд хаан өнөөх эмэгтэйд хариулан —Миний асуух зүйлсээс юуг ч надаас бүү нуугаарай гэв. Эмэгтэй —Хаан эзэн минь, хэлэгтүн гэв.


Энэ хэргийн өнгө төрхийг өөрчлөхийн тулд таны зарц Иоаб ийм зүйлийг үйлдэв. Харин миний эзэн Бурханы тэнгэрэлчийн ухаан мэт онцгой ухаантай бөгөөд энэ газар дээрх бүх зүйлийг мэддэг билээ гэв.


Тэр боол, эзэн хаанд минь намайг бас гүжирдэв. Гэвч эзэн хаан минь Бурханы тэнгэрэлч мэт тул тааллаараа л бол.


Эцгийн минь гэрийнхэн бүгд хааны өмнө юу ч биш, үхвэл таарах хүмүүс байсан боловч, боол намайг та өөрийнхөө хоолны ширээнд хооллох хүмүүсийн дунд оруулсан. Тиймээс би хаанд дахин гомдоллох ямар эрхтэй билээ? гэв.


Хааны гаргасан шүүхийн тогтоолыг бүх Израиль даяар сонсож, шүүлт явуулах Бурханы мэргэн ухаан хаанд буйг тэд үзээд, хаанаас эмээв.


Тиймээс Таны ард түмнийг засаглахын тулд ухааран ойлгох зүрх, сайн мууг ялгаж салгах ухааныг Өөрийн зарцдаа өгөөч. Учир нь таны энэ агуу их ард түмнийг хэн засаглаж чадах билээ? гэв.


Хэлэн дээр минь буруу юм байна уу? Тагнай минь хорлолыг ялгаж чадахаа больсон уу?


Хайлуур нь мөнгөнд, зуух нь алтанд Хүний зүрхэнд магтаал шалгуур юм.


Хөршөө бялдуучилдаг хүн Хөлд нь урхи тавьж буй хэрэг.


Харин бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддаг. Учир нь тэдний сэрэхүй сайн мууг ялгахад дасгалжсан байдаг.


Бид Мосег бүх юманд сонсон дагасныхаа адилаар, таныг мөн сонсон дагах болно. Харин зөвхөн таны Бурхан ЭЗЭН, Мосетэй хамт байсан шиг тантай хамт байх болтугай.


Харин Ахиш, Давидад хариулан —Чи миний нүднээ Бурханы тэнгэрэлч адил зөвт нэгэн гэдгийг би мэдэж байна. Харин филистийн жанжингууд “Тэр бидэнтэй хамт тулалдаанд явж болохгүй” гэж хэлсэн билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa