Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Самуел 13:28 - Ариун Библи 2013

28 Тэгээд Абсалом зарц нартаа тушааж —Одоо анхаар! Амноны зүрх дарсанд хөгжин баясахад мөн би та нарт “Амноныг цохигтун” гэж хэлмэгц түүнийг алагтун. Бүү айцгаа. Би өөрөө та нарт тушааж байгаа бус уу? Хүчтэй бас зоригтой бай! гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

28 Абсалом зарц нартаа тушааж, —Одоо анхаар! Амноны зүрх дарсанд хөгжих үед, мөн би та нарт “Амноныг цохигтун” хэмээн өгүүлмэгц түүнийг алагтун. Бүү айгтун. Би өөрөө та нарт тушааж байгаа бус уу? Хүчтэй, зоригтой бай гэв.

Onani mutuwo Koperani




2Самуел 13:28
30 Mawu Ofanana  

Үүний дараа тэрээр усан үзмийнхээ дарснаас ууж согтоод, майхан дотроо нүцгэн байв.


Давид Уриаг урьж, өөрийн өмнө идүүлж, уулгасаар согтоожээ. Үдэш Уриа гарч яван эзнийхээ зарц нартай хамт өөрийн дэвсгэр дээр унтав. Харин тэр гэртээ харьсангүй.


Тэр захидал бичихдээ —Уриаг хамгийн ширүүн тулалдааны тэргүүн эгнээнд тавьж, түүнийг орхин холдогтун. Тэгвэл тэр цохигдон үхнэ гэсэн байлаа.


Тиймээс одоо чиний гэрээс хэзээ ч илд салахгүй. Учир нь чи Намайг үл тоомсорлож, хит хүн Уриагийн эхнэрийг өөрийн эхнэр болгон авсан” гэлээ.


Гэвч Абсалом түүнийг ятгасан бөгөөд тэр Амноныг бас хааны бүх хөвгүүнийг түүнтэй хамт явуулав.


Шивэгчин тань хоёр хүүтэй байсан бөгөөд тэр хоёр хээр талд хоорондоо тэмцэлдэхэд тэднийг салгах хүн нэг ч байгаагүй. Тиймээс нэг нь нөгөөгөө цохиж алав.


Ахабын цэргүүд үд дунд довтолгоогоо эхэлжээ. Тэр үед Бен-хадад өөрт нь тусалж буй гучин хоёр хаадын хамт цацартаа согттолоо уусан байлаа.


Долоо дахь өдөр хааны зүрх дарсанд хөгжин баясах үеэр хаан Ахашверош өмнөө үйлчилж байсан долоон тайган Мехуман, Бизта, Харбона, Бигта, Абагта, Зетар болон Каркас нарт айлдахдаа,


Хүний зүрхийг баясгах дарсыг, Нүүрийг өнгөлөх тосыг Мөн хүний зүрхийг тэнхрүүлэх хоолыг гаргуулахын тулд билээ.


Тиймээс Египетийн хаан эх баригч нарыг дуудаж, тэдэнд —Та нар юунд ийм юм хийж хөвгүүдийг амьд үлдээв? гэв.


Хүмүүс найр хуримаар баяр баясгалан хийж, дарсаар амьдралаа хөгжилтэй болгодог ч мөнгө бүхний хариу ажээ.


Бурхан үйлсийг тань сайшааж байгаа бол яв, талхаа баяртайгаар ид, зүрхэндээ жаргалтайгаар дарсаа уу!


Тэр шөнө Халдеин хаан Белшазар алагджээ.


Тэд орооцолдсон өргөс шиг, Өөрсдийнхөө ундаанд согтуурагсадтай адил бөгөөд Гандаж хатсан сүрэл адил шатаагдана.


Хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор та нарын зүрх дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр хавх буух мэт та нар дээр гэнэт ирнэ.


Харин Петр болон элч нар тэдэнд —Бид хүнээс илүүтэйгээр Бурханд дуулгавартай байх ёстой.


Би чамд тушаасан бус уу? Тууштай бөгөөд зоригтой бай! Бүү цочирд, бүү шантар. Хаа явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх болно гэв.


Тэднийг зүрхээ хөгжөөн сууж байтал байшинг нь уг хотын эрчүүд болох үл бүтэх этгээдүүд бүслэн хаалгыг нь балбаж гарлаа. Тэд гэрийн эзэн өвгөнд —Танай гэрт ирсэн тэр эрийг гаргаад ир. Бид түүнтэй хурьцмаар байна гэж бархиралдав.


Тэгээд тэд үлдэж, хамтдаа идэж ууцгаав. Залуу эмэгтэйн эцэг өнөөх эрд хандан —Нэгэн үдшийг өнгөрөөж, зүрхээ хөгжөөвөл хичнээн тустай гэлээ.


Өнөөх эр, татвар эм болон зарцынхаа хамт явахаар боссонд залуу эмэгтэйн эцэг буюу хадам эцэг нь түүнд —Хараач, өдөр хэвийж орой боллоо, шөнийг өнгөрүүлээч. Харагтун, өдөр дуусаж байна. Энд хонож, зүрхээ хөгжөөгтүн. Тэгээд маргааш та хоёр замдаа гарч, чи майхан уруугаа эртхэн явж болно шүү дээ гэв.


Боаз идэж уугаад сэтгэл хөгжиж, овоолсон тарианы захад очиж хэвтлээ. Рут сэмхэн ирж хөл хавийг нь сөхөөд хэвтэв.


Тэгээд Саул зарц нартаа тушаан —Давидад нууцаар ингэж хэл. “Харагтун. Хаан таныг таалж, түүний зарц нар нь ч бүгд таныг хайрлаж байна. Тиймээс хааны хүргэн бологтун” гэж ятга хэмээв.


Саул тэр эмд ЭЗЭНээр тангараглан —ЭЗЭН амьд! Үүнээс болж чамд ямар ч шийтгэл ногдохгүй гэж хэлэв.


Хаан, тэр эмд —Бүү айгтун. Харин чи юу харж байна вэ? гэв. Тэр эм, Саулд —Бурханлаг нэгэн нь газраас гарч ирэхийг би харж байна гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa