Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Самуел 12:31 - Ариун Библи 2013

31 Давид бас тэр хотод байсан хүмүүсийг авчран хөрөө, ирт төмөр зээтүү ба төмөр сүхээр хийх ажилд тавьж, тоосго цохиулав. Аммоны хөвгүүдийн бүх хотод Давид энэ мэтээр үйлдэв. Тэгээд Давид болон бүх ард олон Иерусалимд буцаж ирэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

31 Давид бас тэр хотод байсан хүмүүсийг авчран, хөрөө, хурц төмөр зэмсэг болон төмөр сүхээр хийх ажилд тавьж, тоосго цохиулав. Аммоны хөвгүүдийн бүх хотод Давид энэ мэтээр үйлдэв. Тэгээд Давид болон хамаг ардууд Иерусалим уруу буцав.

Onani mutuwo Koperani




2Самуел 12:31
10 Mawu Ofanana  

Тэр Моабыг ялаад, тэднийг газарт хэвтүүлж туузаар хэмжив. Хоёр туузаар хэмжигдсэн нь үхэж, нэг бүтэн туузаар хэмжигдсэн хүнээ амьд үлдээв. Ингээд моабчууд Давидын зарц болж алба гувчуур төлөх болов.


Давид тэдний хааны титмийг толгойноос нь авчээ. Тэрээр үүнийг нэг талант алтны жинтэй, эрдэнийн чулуу суулгасан болохыг олж харав. Тэр титмийг Давидын толгойд өмсгөжээ. Тэр хотоос Давид маш их хэмжээний олз омог авчрав.


Тэрээр хотод байсан хүмүүсийг гарган авчраад, хөрөө, төмөр зээтүү, сүхээр хийх ажилд тавьжээ. Аммоны хөвгүүдийн бүх хотод Давид энэ мэтээр үйлдэв. Тэгээд Давид болон бүх ард олон Иерусалимд буцаж ирэв.


“Гартаа том чулуунууд аваад, Иудагийн зарим эрчүүдийн нүдэн дээр, Тахпанхес дахь Фараоны ордны үүдэн дэх тоосгоны зуурмаг шавар дотор нуу.


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Аммоны хөвгүүдийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Учир нь тэд хил хязгаараа өргөжүүлэхийн тулд Гилеадын жирэмсэн эмэгтэйчүүдийг сийчсэн.


Иймд Раббагийн хэрмэнд Би гал тавина. Тулааны өдөр дайны уухайн дунд, Хуй салхитай өдөр шуурган дунд Цайзуудыг нь тэр залгих болно,


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Дамаскийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Төмөр савраар тариа цохихын адил Гилеадыг тэд цохисон тул


Тэд чулуугаар шидүүлэн, соригдож, тас хөрөөдөгдөн, илдэнд хөнөөгдөж, хонь ямааны арьс нөмрөн явж, хоосон тарчиг байн, зовж, ад үзэгджээ.


Дараа нь Иошуа болон бүх Израиль Гилгал дахь хуарандаа буцав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa