Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Самуел 11:15 - Ариун Библи 2013

15 Тэр захидал бичихдээ —Уриаг хамгийн ширүүн тулалдааны тэргүүн эгнээнд тавьж, түүнийг орхин холдогтун. Тэгвэл тэр цохигдон үхнэ гэсэн байлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

15 Тэр захидалдаа бичихдээ —Уриаг хамгийн ширүүн тулалдааны тэргүүн эгнээнд тавьж, түүнийг орхин холдогтун. Тэгвэл тэр цохигдон үхнэ гэсэн байлаа.

Onani mutuwo Koperani




2Самуел 11:15
12 Mawu Ofanana  

Иймээс Иоаб хотыг ажиглаад, эр зоригтой дайснууд байгаа гэж мэдсэн газарт Уриаг тавив.


Хотын хүмүүс гарч ирэн Иоабтай тулалдахад Давидын зарц нарын зарим нь унаж үрэгдсэн бөгөөд хит хүн Уриа ч мөн үхэв.


Юунд чи ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэн Түүний үгийг үл тоомсорлов? Чи хит хүн Уриаг илдээр алсан бөгөөд эхнэрийг нь өөрийн эхнэр болгон авч, өөрийг нь Аммоны хөвгүүдийн илдээр алуулав.


Учир нь Давид ЭЗЭНий мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдэж, хит хүн Уриагийн хэргийг эс тооцвол амьдралынхаа бүх өдрүүдэд ЭЗЭНий түүнд тушаасан ямар ч зүйлийг зөрчсөнгүй.


Бурхан, авралын минь Бурхан, Намайг цус урсгалтаас авраач. Хэл минь Таны зөвт байдлыг дуулна.


Таны, зөвхөн Таны эсрэг би нүгэл үйлдэж, Таны мэлмийд ёрын мууг хийлээ. Тийм болохоор Та айлдвараараа зөвтөж, Та шүүгдэхдээ зэмгүй болой.


Муу үйлийн эсрэг цааз жаяг тэр дороо гүйцэлддэггүй учраас тэдний дунд буй хүмүүний хөвгүүдийн зүрх нь муу муухайг үйлдэхдээ бэлэн байдаг аж.


Зүрх гэдэг бүхнээс илүү хуурамч, эдгэршгүй өвчтэй. Хэн үүнийг ойлгож чадах билээ?


ЭЗЭНд дуул, ЭЗЭНийг магт! Учир нь Тэрээр үгээгүй ядуу нэгний сэтгэлийг Мууг үйлдэгчийн гараас ангижруулав.


Тэгээд Саул, Давидад —Хар, энэ миний том охин Мераб байна. Түүнийг чамд эхнэр болгон өгье. Зөвхөн миний төлөө гэсэн зоригт эр байж, ЭЗЭНий тулалдаанд тулалдагтун гэж хэлэв. Учир нь Саул —Миний гар бус, харин филистчүүдийн гар Давидын эсрэг байг гэж санасан ажээ.


Саул —Давидад Михал урхи болог. Филистчүүдийн гарыг түүний эсрэг болгохын тулд Михалыг түүнд өгье гэж бодов. Тийм учраас Саул хоёр дахь удаагаа Давидад —Өнөөдөр чи миний хүргэн болж болно гэв.


Саул —Та нар Давидад ийнхүү хэлэгтүн. “Хаан дайснаасаа өшөөгөө авахын тулд зуун филист хүний тээрхийн арьснаас өөр илүү юу ч инж болгон авахыг хүсэхгүй байна” гэж хэл гэв. Саул Давидыг филистчүүдийн гараар хорлуулахыг санаархаж байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa