Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Коринт 1:14 - Ариун Библи 2013

14 та нар биднийг зарим талаар мэдсэн шиг [бидний] Эзэн Есүсийн тэр өдөр бид та нарын, та нар бидний сайрхал болно хэмээснийх билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Та нар биднийг зарим талаар ойлгосон шиг, [бидний] Эзэн Есүсийн өдөр бид та нарын, та нар бидний сайрхал болно.

Onani mutuwo Koperani




2Коринт 1:14
16 Mawu Ofanana  

Ах дүү нар аа! Та нарыг өөрөө өөртөө ухаалаг болчих вий гэсэндээ энэ нууцыг та нар мэдэлгүй өнгөрөхийг би хүсэхгүй байна. Харийнхан дүүрэн орох хүртэл Израилийн хэсэг нь хатуурчээ.


Тэр та нарыг Эзэн Есүс Христийн маань өдөр гэм зэмгүй байлгахаар төгсгөл хүртэл бататгана.


Учир нь нэгдүгээрт, та нар чуулгандаа цуглахдаа хагаралтай байгааг чинь би сонсов. Зарим талаар би үүнд үнэмшиж байна.


[Ах дүү нар аа,] би өдөр бүр үхдэг. Бидний Эзэн Есүс Христэд миний бахархал болдог та нарын талаарх бахархлаар би баталъя.


Хэрэв хэн нэг чинь гашуудуулсан бол тэр хүн намайг бус, харин ямар нэгэн хэмжээгээр та бүгдийг гашуудуулсан. Би хэтрүүлж хэлээгүй.


Бид өөрсдийгөө та нарт дахин сайшаах гээгүй. Харин биднээр бахархах боломжийг та нарт өгч байна. Ингэвэл зүрхэнд байгаагаараа бус, харин гаднах төрхөөрөө бахархагсдад та нар хариутай болно.


Учир нь би та нарын чин сэтгэлийг мэдэх ба македоничуудад “Ахай ноднингоос бэлтгэгдсэн” хэмээн та нараар сайрхсан бөгөөд тэдний олонх та нарын зүтгэлд урамшсан билээ.


Ингэснээр та нар Христийн өдөр хүртэл цэвэр, гэмгүй байхын тулд аль сайныг дэмжих юм.


Би та нарт эргэж очсоноор надаас болж сайрхал чинь Христ Есүсийн дотор бялхах болно.


Та нарт сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ Христ Есүсийн өдрийг хүртэл төгс болгоно гэдэгт би бат итгэж байна.


Амийн үгээс баттай баривал би дэмий гүйж, дэмий зүдэж зүтгээгүй хэмээн Христийн өдөр сайрхах болно.


Тиймд миний баяр хөөр ба титэм, мөн миний хүсэн тэмүүлэх хайрт ах дүү нар минь, Эзэн дотор баттай зогсогтун.


Ингэснээр Эзэн Есүс маань бүх ариун хүнтэйгээ хамт ирэхэд бидний Бурхан бөгөөд Эцэгийн өмнө Тэр та нарын зүрхийг ариун чанар дор гэм зэмгүй гэж батална. [Амен].


Амар амгалангийн Бурхан Өөрөө та нарыг бүрэн ариусгатугай. Сүнс, сэтгэл, бие тань бүхлээрээ бидний Эзэн Есүс Христийг ирэхэд гэм зэмгүй хэвээр байх болтугай.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa