Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Хаад 9:37 - Ариун Библи 2013

37 Иезебелийн цогцос нь Иезреелийн эзэмшлийн талбай дээрх бууц мэт болж, хэн ч «Энэ бол Иезебел» гэж хэлж чадахгүй” гэсэн билээ гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

37 Иезебелийн хүүр нь Иезреелийн эзэмшлийн талбай дээрх хог мэт болж, хэн ч «Энэ бол Иезебел» гэж хэлж чадахгүй” гэсэн билээ гэв.

Onani mutuwo Koperani




2Хаад 9:37
14 Mawu Ofanana  

Ен-дорт сөнөсөн тэд Газарт хаягдах бууц мэт болжээ.


Язгууртнуудыг нь Ореб Зееб нар шиг, Бүх ноёдыг нь Зеба Залмунна хоёр шиг болгооч.


Хүн зуун хүүхдийн эцэг болсон ч бай, олон жил амьдарсан ч бай, хэрэв сэтгэл нь сайн юманд баясаж эс чадаад, оршуулга нь ч зохих ёсоороо болоогүй бол тэр хүний амьдралын өдрүүд олон байсан ч “амьгүй төрсөн хүүхэд түүнээс дээр юм даа” гэж би хэлнэ.


Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн ард түмнийхээ эсрэг шатаж, Тэдний эсрэг мутраа сунгаж, Тэднийг цохиж унагав. Уулс доргиж, гудамжнуудын голд тэдний цогцос Хог мэт хөглөрнө. Ингэлээ гээд уур хилэн нь эс эргэв Мутар юугаа Тэр сунгасан хэвээр байна.


“Тэд хөнөөлт өвчнөөр үхэх ба тэдний төлөө гашуудахгүй бас тэднийг оршуулахгүй. Тэд газрын гадарга дээр бууц мэт байж, илд болон өлсгөлөнгөөр эцэс болж, хүүрүүд нь тэнгэрийн шувууд ба газрын араатан амьтдын хоол болно.”


Тэрээр чирэгдэн Иерусалимын гулдан хаалганаас цааш шидэгдэн Илжигний оршуулгаар оршуулагдана.


Тэр өдөр ЭЗЭНээр хядуулсан хүмүүс Дэлхийн нэг адгаас нөгөөг хүртэл байна. Тэдний төлөө гашуудахгүй, Тэднийг цуглуулахгүй, оршуулахгүй. Тэд газрын гадаргуу дээрх бууц мэт болно.


Ингээд тэд ордон дахь хаан уруу явсан боловч хуйлмал номоо гүүш Елишамагийн танхимд хадгалж, бүх үгийг хаанд мэдээлэв.


ЭЗЭН ингэж тунхаглаж байна. “Тэр үед Иудагийн хаад, захирагч нар, тахилч нар, эш үзүүлэгчид, Иерусалимын оршин суугчдын ясыг хүмүүс булшнаас нь гаргана.


Тэд тэдгээрийг өөрсдийнхөө хайрлаж үйлчлэн араас нь явж, эрэлхийлэн мөргөж байсан нар, сар болон тэнгэрийн бүх эрхэсийн дор тарааж тавина. Тэр яс цуглуулагдахгүй, булшлагдахгүй харин газрын хөрсөн дээр бууц мэт болно.


Яригтун, ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хүмүүсийн хүүр задгай талбайнууд дээр бууц мэт унаж, Тариа хадагчийн үлдээсэн юүж мэт байх боловч хэн ч цуглуулахгүй” хэмээв гээрэй.


Иезреел, Иокдеам, Заноа,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa