Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Хаад 9:27 - Ариун Библи 2013

27 Иудагийн хаан Ахазиа үүнийг хараад цэцэрлэгт гэрийг чиглэсэн замаар зугтаав. Иехү түүний хойноос хөөн —Түүнийг ч мөн тэргэн дотор нь харва гэж Иблеам дахь Гурын өгсүүр зам дээр хэлэв. Гэвч тэрээр Мегиддо уруу зугтан тэндээ үхжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

27 Иудагийн хаан Ахазиа хараад цэцэрлэгт гэрийн замаар зугтаав. Иехү түүний хойноос хөөн, —Түүнийг ч мөн тэргэн дотор нь харва гэж Иблеам дахь Гурын өгсүүр зам дээр хэлэв. Гэвч тэрээр Мегиддо уруу зугтан, тэндээ үхжээ.

Onani mutuwo Koperani




2Хаад 9:27
17 Mawu Ofanana  

Ахаб, Наботад хандан —Таны усан үзмийн цэцэрлэг миний гэртэй ойр тул түүнийг надад өгөөч. Би түүнийг ногооны тариалан болгох гэсэн юм. Би чамд энэ усан үзмийн цэцэрлэгээс илүү сайныг өгье. Хэрэв хүсэж байвал өртгийг нь мөнгөөр төлье гэв.


Таанах, Мегиддо мөн Иезреелийн доод тал дахь Заретаны хажуудах Бет-шеаны бүх нутаг буюу Бет-шеанаас Абел-мехола, Иокмеамд хүрсэн нутагт Ахилудын хүү Баана,


Харин тэд ихэд айн —Харагтун, хоёр хаан түүний өмнө тэсэж чадаагүй юм. Тэгвэл бид хэрхэн тэсэж чадах вэ? гэцгээв.


Хүүгээ үхсэнийг Ахазиагийн эх Аталиа хараад босож хааны удмын бүх хөвгүүдийг устгав.


Иехүгийн долдугаар онд Иехоаш хаан болсон бөгөөд тэрээр Иерусалимд дөчин жил хаанчилжээ. Түүний эхийг Беершебагийн Зибиа гэдэг байв.


Түүний зарц нар болох Шимеатын хүү Иозакар ба Шомерын хүү Иехозабад нар цохисонд тэр үхэв. Тэрээр эцэг өвгөдтэйгөө хамт Давидын хотод тавигдаж, түүний хүү Амазиа оронд нь хаан болжээ.


Иерусалимд хүмүүс түүний эсрэг хуйвалдсанд тэрээр Лахиш уруу зугтав. Гэвч тэд Лахиш уруу түүний араас хүн илгээн түүнийг тэнд алжээ.


Амоны зарц нар түүний эсрэг хуйвалдаж, хааныг өөрийнх нь гэрт алав.


Тэгээд Иорам хаан Арамын хаан Хазаелтай Рамад тулалдаж байх үед нь арамчуудын учруулсан шархыг эдгээхээр Иезреел уруу буцжээ. Ахабын хүү Иорам шархтай байсан тул Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа түүнтэй уулзахаар Иезреел уруу явжээ.


Мэргэнийг дагавал мэргэн. Мулгуутай нөхөрлөвөл хорлол.


Тэрээр хотол түмэнд хэлсэн нь —Эдгээр гэм буруутнуудын майхнаас холдон салж, тэдэнд харьяалагдах юунд ч бүү хүр. Эс бөгөөс та нар тэдний бүх нүгэлд устгагдах болно гэв.


Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай» гэж Эзэн айлддаг. «Бузар юманд бүү хүр. Би та нарыг хүлээн авч,


Энэхүү Иссахар болон Ашераас гадна Бет-шеан, Иблеам суурингууд ба Дор, Ен-дор, Таанах ба Мегиддогийн оршин суугчид бүгдээрээ Манассед харьяалагдаж байв. Гурав дахь нь Нафет юм.


Харин Манассе Бет-шеан болон түүний харьяа гацаа тосгод, Таанах болон түүний харьяа гацаа, Дорын оршин суугчид болон түүний харьяа гацаа, Иблеамын оршин суугчид болон түүний харьяа гацаа, Мегиддогийн оршин суугчдыг болон түүний харьяа гацаануудын хүмүүсийг хөөн зайлуулаагүй тул канаанчууд тэр нутагт үлдэж чадав.


Хаад ирэн тулалдав. Дараа нь Канааны хаад Мегиддогийн усны дэргэдэх Таанахад тулалдсан боловч мөнгөн олз омог авчирсангүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa