Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Хаад 9:26 - Ариун Библи 2013

26 “Набот болон түүний хөвгүүдийн цусыг өчигдөр Би үнэхээр харлаа” гэж ЭЗЭН айлдаж “Би энэ эзэмшил дээр чамд эргүүлэн төлөх болно” гэсэн билээ. Тэгэхээр одоо ЭЗЭНий үгийн дагуу түүнийг авч, тэр эзэмшил дээр хаягтун гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

26 “Набот болон түүний хөвгүүдийн цусыг өчигдөр Би үнэхээр харлаа” гэж ЭЗЭН айлдаж, “Би энэ эзэмшил дээр чамд эргүүлэн төлөх болно” гэсэн билээ. Тэгэхээр одоо ЭЗЭНий үгийн дагуу түүнийг авч, тэр эзэмшил дээр хаягтун гэв.

Onani mutuwo Koperani




2Хаад 9:26
12 Mawu Ofanana  

Тэгтэл үл бүтэх хоёр хүн орж ирж, түүний өмнө суув. Тэгээд өнөөх үл бүтэх этгээд нь Наботын эсрэг хүмүүсийн өмнө гэрчлэл хийж —Набот, Бурханыг бас хааныг хараасан юм гэв. Тэд Наботыг хотоос гадагш гарган түүн уруу чулуу шидлэн алжээ.


Чи түүнтэй ярихдаа “ЭЗЭН ийн айлдаж байна. «Чи алчихаад мөн эд хөрөнгийг нь авах нь уу?» ЭЗЭН бас «Наботын цусыг ноход долоож буй тэр газарт чиний цусыг ч бас ноход долоох болно» гэж айлдлаа” гэж хэлээрэй хэмээжээ.


Тэгэхэд Иорам —Бэлэн байгтун гэв. Тэд түүний тэргийг бэлтгэв. Израилийн хаан Иорам болон Иудагийн хаан Ахазиа тус тусын тэргэндээ суун Иехүг угтахаар гарч, иезреел хүн Наботын эзэмшил дээр түүнтэй тулгарав.


Тэгээд түүний түшмэл Бидкарт —Түүнийг өргөж, иезреел хүн Наботын эзэмшлийн талбайд аваачиж хаягтун. Учир нь түүний эцэг Ахабын араас чи бид хоёр даган явж байхад ЭЗЭН түүний эсрэг ийнхүү зөгнөснийг би санаж байна.


Тэд түүнийг хүнд шархтай нь орхин түүнээс салж явахад зарц нар нь тахилч Иехоиадагийн хүүгийн цуснаас болж түүний эсрэг хуйвалдаж, орондоо байхад нь түүнийг алжээ. Ингэж Иоаш үхсэн бөгөөд тэд түүнийг Давидын хотод нутаглуулсан боловч, түүнийг хаадын булшинд тавьсангүй.


Харин Мосегийн хуулийн номд бичигдсэний дагуу ЭЗЭН “Хөвгүүдээс нь болж эцгүүдийг нь цаазалж болохгүй мөн эцгүүдээс нь болж хөвгүүдийг нь ч цаазалж болохгүй. Харин хүн бүр өөрийнхөө гэм нүглийн улмаас л цаазлагдах ёстой” гэж тушаасанчлан тэдний хөвгүүдийг тэрээр алсангүй.


ЭЗЭН, намайг өршөөгөөч. Үзэн ядагчдаас болсон Зовлон зүдүүрийг минь хараач. Үхлийн үүд хаалганаас Намайг босгодог нь Та билээ.


Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. Учир нь чиний Бурхан ЭЗЭН хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын хувьд эцгүүдийнх нь хилэнцийн шийтгэлийг гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл Би буулгадаг.


Гэсэн ч та нар «Яагаад хүү нь эцгийнхээ хилэнцийн төлөөх шийтгэлийг эс үүрнэ вэ?» хэмээдэг. Хүү нь шударга зөвийг үйлдэж, бүх зарлигийг минь сахин тэдгээрийг үйлдвээс тэр заавал амьд үлдэнэ.


Олон ард түмнийг мөхөлд хүргэснээрээ Чи гэртээ гутамшигт зүйлийг дуудаж, Өөрийнхөө ч эсрэг нүгэл үйлдэж байна.


Хөвгүүдээс нь болж эцгүүдийг нь цаазалж болохгүй мөн эцгүүдээс нь болж хөвгүүдийг нь ч цаазалж болохгүй. Харин хүн бүр өөрийнхөө гэм нүглийн улмаас л цаазлагдах ёстой.


Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. Учир нь чиний Бурхан ЭЗЭН хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын хувьд эцгүүдийнх нь хилэнцийн шийтгэлийг гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл Би буулгадаг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa