20 Түүний өдрүүдэд Едом нь Иудагийн гар дороос босож, өөрсдөдөө хаан өргөмжилжээ.
20 Түүний өдрүүдэд Едом Иудагийн гар дороос босож, өөрсдөдөө хаан бий болгожээ.
Чи илдээрээ амьдарч, дүүдээ зарагдах боловч Эсэргүүцэн босох цагтаа чи Буулгыг нь эвдэж хүзүүнээсээ авч хаяна гэжээ.
Тэрээр Едомд цэргийн ангиудыг байрлуулав. Бүх Едомд цэргийн ангиуд байрлуулснаар едомчууд бүгд Давидын зарц болов. Тийнхүү ЭЗЭН явсан газар бүрд нь Давидад туслав.
Тэр үед Едомд хаан байгаагүй бөгөөд захирагч нь хаанчилдаг байв.
Иехошафат Офироос алт авчруулахаар Таршишийн усан онгоцнуудыг босгосон боловч тэдгээр нь Езион-геберт сүйрсэн учир явж чадсангүй.
Тэрээр Давст хөндийд арван мянган едом хүнийг алаад, Селаг дайтан эзэлж, түүнийг энэ өдрийг хүртэл Иоктеел гэж нэрлэв.
Өөрийнх нь хувьд тулалдаан дэндүү хатуу ширүүн болохыг Моабын хаан хараад, тэрээр илд агсагч долоон зуун хүнээ аваад, Едомын хааны дундуур нэвтрэн гарах гэсэн боловч чадсангүй.
Тэгээд өөрийг нь залгамжлан хаанчлах ёстой байсан ууган хүүгээ тэр аваад, түүнийг хэрмийн дээр шатаалт тахил болгон өргөжээ. Израилийн эсрэг асар их уур хилэн бадарсанд израильчууд түүнээс салж, нутагтаа буцацгаав.
Ингээд Израилийн хаан нь Иудагийн хаан, Едомын хаантай хамт хөдлөв. Тэд долоо хоног аялан тойрсон бөгөөд тэнд цэрэгт болон тэдний араас яваа мал сүрэгт уух ус байсангүй.
Едом энэ өдрийг хүртэл Иудаг эсэргүүцлээ. Яг тэр үед Либна эсэргүүцэн босжээ.