Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Хаад 6:32 - Ариун Библи 2013

32 Елиша өөрийн гэрт ахмадуудтай хамт сууж байв. Хаан өмнөөсөө хүн илгээжээ. Харин тэр элчийг өөр дээр нь ирэхээс өмнө Елиша ахмадуудад —Энэ алуурчны хүү миний толгойг авахуулахаар хэрхэн хүн илгээснийг та нар харж байна уу? Харагтун, элчийг ирэхэд хаалгаа хааж, түүний өмнө үүдээ дарж байгтун. Түүний ард эзнийх нь хөлийн чимээ байгаа бус уу? гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

32 Елиша өөрийн гэрт ахмадуудтай хамт сууж байв. Хаан өөрийн өмнөөс хүн илгээжээ. Харин тэр элчийг өөр дээр нь ирэхээс өмнө Елиша ахмадуудад хандан —Энэ алуурчны хүү миний толгойг авахуулахаар хэрхэн хүн илгээснийг та нар харж байна уу? Харагтун, элчийг ирэхэд хаалгаа хааж, түүний өмнө хаалгаа хаалттай байлгагтун. Түүний ард эзнийх нь хөлийн чимээ байгаа бус уу? гэв.

Onani mutuwo Koperani




2Хаад 6:32
16 Mawu Ofanana  

Үүдээр орж ирэх түүний хөлийн чимээг Ахиа сонсоод —Иеробоамын эхнэр, орж ирэгтүн. Юунд чи өөрийгөө танигдахгүй болгов? Би чам уруу муу мэдээтэй илгээгдсэн юм.


ЭЗЭНий эш үзүүлэгчдийг Иезебел устгаж байх үед Обадиа зуун эш үзүүлэгчийг авч, тавь тавиар нь агуйд нуун, тэдэнд талх ус ханган өгч байсан юм.


Түүний хажууд үл бүтэх хоёр хүнийг суулгаж, тэд нараар Наботын эсрэг «Чи Бурханыг бас хааныг хараасан» гэж гэрчлүүл. Тэгээд түүнийг гаргаж, чулуудан ал” гэсэн байв.


Тэгтэл үл бүтэх хоёр хүн орж ирж, түүний өмнө суув. Тэгээд өнөөх үл бүтэх этгээд нь Наботын эсрэг хүмүүсийн өмнө гэрчлэл хийж —Набот, Бурханыг бас хааныг хараасан юм гэв. Тэд Наботыг хотоос гадагш гарган түүн уруу чулуу шидлэн алжээ.


Чи түүнтэй ярихдаа “ЭЗЭН ийн айлдаж байна. «Чи алчихаад мөн эд хөрөнгийг нь авах нь уу?» ЭЗЭН бас «Наботын цусыг ноход долоож буй тэр газарт чиний цусыг ч бас ноход долоох болно» гэж айлдлаа” гэж хэлээрэй хэмээжээ.


Тэгтэл Елиша түүнд —Нэгэн хүн чамтай уулзахаар тэрэгнээсээ буух үед миний зүрх чамтай хамт яваагүй гэж үү? Одоо мөнгө, хувцас, чидун, усан үзмийн талбай, хонь, үхэр, эр эм боолууд зэргийг авах цаг гэж үү?


Зарц нарынх нь нэг —Үгүй, эзэн хаан минь, харин Израильд буй эш үзүүлэгч Елиша таны унтлагынхаа өрөөнд ярьсан үгсийг Израилийн хаанд хэлдэг юм гэж айлтгав.


Хаан өөрийн гарын түшмэлийг гулдан хаалгыг хариуцуулахаар томилжээ. Гэвч хүмүүс гулдан хаалганы дэргэд түүнийг дайран гишгэчсэн бөгөөд хааныг Бурханы хүн дээр очих үед яг түүний хэлж байсан ёсоор тэрээр үхжээ.


Мөн надад үүнийг ЭЗЭН мэдүүлж, би мэдсэн юм. Тэдний үйлсийг надад харуулсан билээ.


Учир нь Иудагийн хаан Зедекиа түүнийг түгжээд —Чи яагаад эш үзүүлэн “ЭЗЭН айлдаж байна. «Үзэгтүн, Би энэ хотыг Вавилоны хааны гарт өгөх гэж байгаа бөгөөд тэр түүнийг авна.


Дараа нь Израилийн зарим ахмадууд над уруу ирж, миний өмнө суув.


Долдугаар оны тавдугаар сард, уг сарын арванд Израилийн хэсэг ахмадууд ЭЗЭНээс асуухаар ирж, миний өмнө суув.


Ард түмэн ирж байгаа мэт тэд чам уруу ирж, Миний ард түмэн адил чиний өмнө сууж, үгийг чинь сонсох боловч тэд түүнийг үйлдэхгүй. Учир нь амаараа тэд таалалт юмсыг үйлдэвч зүрх нь олз ашгийнхаа араас явдаг.


Зургаа дахь оны зургадугаар сарын тавны өдөр би гэртээ сууж, Иудагийн ахмадууд миний өмнө сууж байлаа. Тэр үед Эзэн БУРХАНы мутар тэнд миний дээр буув.


Есүс тэдэнд —Явж, тэр үнэгэнд “Үзэгтүн, Би өнөөдөр, маргааш чөтгөрүүдийг зайлуулж, өвчинд нэрвэгдэгсдийг эдгээнэ. Гурав дахь өдөр нь Би Өөрийн зорилгоо гүйцээнэ” гэж хэл.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa