Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Хаад 6:24 - Ариун Библи 2013

24 Үүний дараа Арамын хаан Бен-хадад өөрийн бүх цэргээ цуглуулан хөдөлж, Самарийг бүслэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

24 Үүний дараа Арамын хаан Бен-хадад өөрийн бүх цэргээ цуглуулан, хөдөлж, Самариг бүслэв.

Onani mutuwo Koperani




2Хаад 6:24
12 Mawu Ofanana  

Арамын хаан Бен-хадад бүх цэргээ цуглуулав. Түүнтэй хамт гучин хоёр хаан морьд мөн тэрэгт цэргүүдтэйгээ цуглажээ. Самари хотыг тэрээр бүслэн байлдав.


Арамын хаан тэрэгт цэргийнхээ гучин хоёр ахмадад тушаан —Та нар багатай нь ч, ихтэй нь ч бүү тулалд, харин зөвхөн Израилийн хаантай л тулалдагтун гэв.


Тэгээд Ассирийн хаан бүх газрыг цөмрөн дайрч, Самарийг гурван жил бүсэлжээ.


Хезекиа хааны дөрөв дэх жил буюу Израилийн хаан Елагийн хүү Хошеагийн долдугаар онд Ассирийн хаан Шалманесер Самарийн эсрэг хөдлөн ирж, бүслэн авав.


Тэгтэл хаанчлалынх нь есдүгээр оны аравдугаар сарын арванд Вавилоны хаан Небухаднезар бүх цэргийнхээ хамт Иерусалимын эсрэг ирж, хотын харалдаа хуарагнан эргэн тойронд нь бүслэлтийн хэрэм босгожээ.


Дөрөвдүгээр сарын есөнд хотод өлсгөлөн ширүүсэж тэр нутгийн ард түмэн хоол хүнсгүй болжээ.


Арамын хаан Израилийн эсрэг тулалдаж байлаа. Тэр өөрийн түшмэдтэй зөвлөлдөн —Ийм ийм газруудад миний хуаран байх болно гэв.


Хэрэв бид “Хот уруу орцгооё” гэвэл хот дотор өлсгөлөн болсон тул бид тэнд үхэх болно. Хэрэв бид эндээ суувал мөн л үхнэ. Иймээс арамчуудын хуаран уруу явцгаая. Хэрэв тэд биднийг амьд үлдээвэл бид амьдрах болно. Хэрэв тэд биднийг албал бид үхэх л болно гэлцэв.


Дараа нь Елиша Дамаскт ирэв. Арамын хаан Бен-хадад өвчтэй байсан бөгөөд түүнд —Бурханы хүн энд ирээд байна гэж мэдэгджээ.


Цөөвтөр хүнтэй нэгэн жижиг хотыг хүчирхэг хаан довтолж, бүслэн аваад их хориглолт барьжээ.


Хазаелын гэр дээр Би гал илгээнэ, Бен-хададын цайзуудыг энэ нь залгих болно.


Тэд чиний найдвар болсон өндөр, бат бэх хана хэрмүүдийг нуран унах хүртэл чамайг газар нутаг дээрх бүх хотод чинь бүсэлнэ. Тэд ЭЗЭН Бурханаас чинь чамд өгсөн газрын бүх хотод чамайг бүслэх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa