Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Хаад 4:38 - Ариун Библи 2013

38 Елишаг Гилгал уруу буцаж ирэхэд газар нутагт нь өлсгөлөн болсон байв. Эш үзүүлэгч хөвгүүд түүний өмнө сууцгааж байхад тэрээр зарцдаа —Том тогоо тавьж, эш үзүүлэгч хөвгүүдэд зориулан шөл буцалга гэж хэлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

38 Елишаг Гилгал уруу буцаж ирэхэд газар нутагт өлсгөлөн байв. Эш үзүүлэгчдийн хөвгүүд түүний өмнө сууцгааж байхад тэрээр зарцдаа —Том тогоо тавьж, эш үзүүлэгчдийн хөвгүүдэд зориулан шөл буцалга гэж хэлэв.

Onani mutuwo Koperani




2Хаад 4:38
34 Mawu Ofanana  

Иаковыг шөл буцалгаж байтал Есав хээрээс өлсөж ядран эргэж иржээ.


Давидын үед гурван жил дараалан өлсгөлөн болсонд Давид, ЭЗЭНий оршихуйг эрэлхийлэв. Тэгэхэд ЭЗЭН —Энэ нь гибеон хүмүүсийг алсан Саул болон түүний цуст гэрээс болсон юм гэв.


Гилеадад түр суугчдын нэг тишбе хүн Елиа, Ахабт —Миний хүндэтгэдэг, Израилийн Бурхан ЭЗЭН амьд! Намайг тушаахаас нааш энд хэдэн жилийн турш бороо ч бүү орог, шүүдэр ч бүү бууг гэв.


ЭЗЭН, Елиаг хуй салхиар тэнгэр өөд авах гэж байх үед Елиа Елишатай хамт Гилгалаас гарч явав.


Тэгтэл Бетел дэх эш үзүүлэгчдийн хөвгүүд Елиша уруу гарч ирээд, түүнд —Эзнийг тань таны хажуугаас өнөөдөр ЭЗЭН авч явах болно гэдгийг та мэдэх үү? гэж хэлэв. Елиша хэлэхдээ —Тийм ээ, би мэднэ. Дуугүй байгтун гэв.


Эш үзүүлэгч хөвгүүдийн нэгнийх нь эхнэр Елиша уруу хашхиран —Таны зарц болох миний нөхөр өөд болсон бөгөөд түүнийг ЭЗЭНээс эмээдэг байсныг та мэдэх билээ. Гэтэл хоёр хүүхдийг минь боол болгон өөртөө авахаар зээлдүүлэгч ирлээ гэжээ.


Тэгтэл нэг нь ногоо цуглуулахаар талбай уруу гарч, зэрлэг ороонго ургамал олоод, түүнээс хормойгоо дүүртэл зэрлэг жимс цуглуулан буцаж ирээд, тэдгээрийг шөлтэй тогоондоо хэрчиж хийв. Учир нь тэд мэдээгүй ажээ.


Хүүг нь амь оруулсан тэр нэгэн эмэгтэйд Елиша хандан —Босож, гэр бүлийнхэнтэйгээ явж, түр оршин сууж болох газарт түр оршин суу. Учир нь ЭЗЭН өлсгөлөнг дуудсан бөгөөд тэр нь уг нутагт долоон жилийн турш байхаар ирнэ гэв.


Элдэв бутны хажуугаас гашуун ногоо түүж Тац модны үндсийг хоол хүнсээ тэд болгодог байсан.


Дааман хаалганы минь дэргэд өдөр бүр харуулдан Үүдний минь хатавчинд хүлээж, намайг сонсдог хүн ерөөлтэй еэ.


“Байшин барих цаг нь болоогүй! Энэ хот бол тогоо, бид бол мах” хэмээдэг.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Хотын дунд та нарын тавьсан алагдагсад болбоос мах, энэ хот бол тогоо юм. Гэвч Би та нарыг тэр дотроос гаргана.


Хүний хүү, хэрэв аливаа улс Миний эсрэг итгэл эвдэн нүгэл үйлдэж, Би түүний эсрэг мутраа сунгаад, талхных нь нөөцийг устгаж, түүн дээр өлсгөлөн илгээж, түүнээс хүн амьтдыг нь таслан устгах цагт


Тэрслүү гэрт сургаалт зүйрлэлийг өгүүлэн тэдэнд “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Тогоогоо тавь, тогоогоо тавь, Бас дотор нь ус хий.


Намайг талхны чинь савааг хугалахад арван эмэгтэй нэг зууханд та нарын талхыг жигнэж, талхыг жинлэн эргүүлэн хуваарилна. Та нар идсэн ч эс цадна.


Тэгэхэд Амос Амазиад хариулан —Би эш үзүүлэгч ч бус, эш үзүүлэгчийн хөвгүүн ч бус. Харин би малчин, инжрийн жимс хураагч.


Гэтэл Есүс хариуд нь —Та нар тэдэнд идэх юм өг гэв. Шавь нар нь Түүнд —Бид явж, хоёр зуун денараар талх худалдан авч, тэдэнд идэх юм өгөх үү? гэхэд


Тэр эмэгтэй Мариа гэдэг охин дүүтэй бөгөөд дүү нь Эзэний хөлд суугаад үгийг нь сонсож байлаа.


Гурван өдрийн дараа Түүнийг сүмд, багш нарын дунд суугаад тэднийг сонсож мөн тэднээс асууж байхад нь олжээ.


Харин Би та нарт үнэнээр хэлье. Елиагийн өдрүүдэд гурван жил зургаан сарын турш тэнгэр хаагдан бүх газар их өлсгөлөн болох үед Израильд бэлэвсэн эмэгтэйчүүд олон байсан.


Хүмүүс юу болсныг үзэхээр ирж, Есүс дээр очиход чөтгөрөөс салсан өнөөх хүн хувцаслачихсан, эрүүл саруул болоод, Есүсийн хөлд сууж байхыг олж хараад айцгаав.


Харин чөтгөрүүдээс салсан мөнөөх хүн Түүнтэй хамт байхыг гуйсан авч Есүс түүнийг явуулж, —


Харин Тэр тэдэнд —Та нар тэдэнд идэх юм өг гэхэд тэд —Бид явж, эдгээр хүмүүст бүгдэд нь идэх хоол хүнс худалдаж авахгүй л бол, бидэнд таван талх, хоёр загаснаас өөр юм алга гэжээ.


Есүс тэдэнд —Хүүхдүүд ээ, та нарт идчих юм байна уу? гэхэд тэд —Алга гэлээ.


Тэд газар дээр гараад, модны нүүрсний гал, дээр нь байх загасыг болон талхыг харав.


Энэ нь Бурхан хэрхэн Назарын Есүсийг Ариун Сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд Тэрээр диаволд дарлагдсан бүгдийг эдгээн, сайныг үйлдэж явсан тухай юм. Учир нь Бурхан Түүнтэй хамт байсан.


Хэдэн өдрийн дараа Паул —Эзэний үгийг тунхагласан хот бүрийн ах дүү нар дээр буцаж очин, тэд ямаршуухан байгааг нь мэдье гэж Барнабт хэлэв.


Би Киликийн Тарс хотод төрсөн иудей хүн. Харин энэ хотод өсөж, Гамалиелийн хөлд эцэг өвгөдийн хуулийн чандлал дагуу сурч, өнөөдөр та бүгд ямар байгаачлан л Бурханы төлөө зүтгэгч болсон билээ.


Тэгээд Саул Давидыг барьж авчруулахаар элч нарыг илгээв. Гэвч хэсэг эш үзүүлэгч эш үзүүлэн Самуел тэднийг удирдаж байхыг элч нар харахад, Бурханы Сүнс ч Саулын элч нарт бас ирж тэд мөн эш үзүүлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa