Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Хаад 4:27 - Ариун Библи 2013

27 Эмэгтэй толгод уруу Бурханы хүн дээр ирээд, хөлөөс нь зуурч авав. Гехази түүнийг зайлуулах гэж ойртлоо. Харин Бурханы хүн —Түүнийг орхи. Сэтгэл зүрх нь гашуун энэлэлд унажээ. ЭЗЭН үүнийг нь надаас нууцлан надад хэлсэнгүй гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

27 Эмэгтэй толгод уруу Бурханы хүн уруу ирээд, хөлөөс нь зуурч авав. Гехази түүнийг зайлуулах гэж ойртлоо. Харин Бурханы хүн —Түүнийг орхи, учир нь түүний сэтгэл дотор нь шаналж байна. ЭЗЭН үүнийг нь надаас нууцлан, надад хэлсэнгүй гэв.

Onani mutuwo Koperani




2Хаад 4:27
19 Mawu Ofanana  

ЭЗЭН —Би хийх гэж буй юмаа Абрахамаас нууна гэж үү?


Натан, хаантанд —Явж, зүрх сэтгэлдээ байгаа бүхнээ үйлдэгтүн. Учир нь ЭЗЭН тантай хамт байна гэв.


Ийнхүү өнөөх эмэгтэй явсаар, Кармел ууланд Бурханы хүн дээр ирлээ. Бурханы хүн тэр эмэгтэйг холоос хараад, өөрийн зарц Гехазид —Хараач, тэнд өнөөх шунем эмэгтэй явна.


Түүнийг угтан гүйж очоод, түүнээс “Чи сайн уу? Нөхөр чинь сайн уу? Хүүхэд сайн уу?” гэж асуугтун гэв. Эмэгтэй —Сайн гэж хариу хэлэв.


Зарц нарынх нь нэг —Үгүй, эзэн хаан минь, харин Израильд буй эш үзүүлэгч Елиша таны унтлагынхаа өрөөнд ярьсан үгсийг Израилийн хаанд хэлдэг юм гэж айлтгав.


Амьдралаа би үзэн яднам. Гомдолоо би бүрэн гаргана. Сэтгэлийнхээ уй гашуу дотор би ярих болно.


Зовогч зүрх зовлонгоо мэдэх. Баяр хөөрийг нь гаднын хүн үл хуваалцах.


Хүмүүний сүнс өвчнөө тэсвэрлэх авч Хэн цөхөрсөн сүнсийг тэнхрүүлэх вэ?


Зарц нар, эш үзүүлэгчдэдээ нууцаа илчлэлгүйгээр Эзэн БУРХАН үнэхээр юу ч хийхгүй.


Харин Есүс түүнд нэг ч үг хариулсангүй. Тэгтэл шавь нар нь ирээд, Түүнээс —Түүнийг явуулаач. Тэр эмэгтэй араас маань орилсоор байна шүү дээ гэж гуйв.


Ард олон тэднийг дуугүй бай хэмээн зандарсан боловч тэд улам чангаар —Давидын Хүү, Эзэн минь ээ, биднийгээ өршөө гэж хашхирав.


Харагтун, Есүс тэднийг тосон ирж, —Амар байна уу? гэхэд тэд дөхөж очоод хөлөөс нь зуурч, Түүнд мөргөлөө.


Хүмүүс Есүсээр хүүхдүүддээ гар хүргүүлэхээр Түүнд авчирсанд шавь нар тэднийг зандарчээ.


Харин Есүс —Түүнийг орхи. Та нар юунд түүнд төвөг удна вэ? Энэ эмэгтэй Надад сайныг үйлдэв.


Түүний хөлд, ар талд нь зогсоод, уйлж нулимсаараа хөлийг нь норгож үсээрээ арчаад, хөлийг нь үнсэж, үнэт тосоороо тослов.


Би та нарыг боолууд гэж дахиж дуудахгүй. Учир нь эзнийхээ юу хийж байгааг боол эс мэдэх юм. Харин Би та нарыг анд нөхөд гэж дуудав. Учир нь Би Эцэгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ.


Энэ зуур шавь нар нь ирээд, Түүнийг нэгэн эмэгтэйтэй ярилцаж байгаад нь гайхсан боловч хэн нь ч —Та юу хайна вэ? эсвэл —Та түүнтэй юунд ярилцана вэ? гэж хэлсэнгүй.


Ихэд шаналсан Ханна, ЭЗЭНд залбиран гашуунаар уйлж байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa