Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Хаад 4:13 - Ариун Библи 2013

13 Елиша Гехазид —Түүнд хэлэхдээ “Үзэгтүн, энэ бүх халамжаараа чи биднийг анхаарлаа. Би чамд юу хийж өгөх вэ? Чиний төлөө хаан эсвэл цэргийн жанжинд ярих уу?” гээрэй гэв. Эмэгтэй хариулан —Би ард түмнийхээ дунд амьдардаг гэлээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 Елиша Гехазид —Түүнд хэлэхдээ “Үзэгтүн, энэ бүх халамжаараа чи биднийг анхаарлаа. Би чиний төлөө юу хийх вэ? Чиний төлөө хаан, эсвэл цэргийн жанжинд ярих уу?” гээрэй гэв. Эмэгтэй хариулан —Би өөрийн ард түмний дунд амьдардаг гэжээ.

Onani mutuwo Koperani




2Хаад 4:13
22 Mawu Ofanana  

Гагцхүү энэ залуусын идсэн зүйл болон надтай цуг яваа Анер, Ешкол, Мамре нарын хувиас өөр юу ч авахгүй. Тэд хувиа авцгааг гэжээ.


Бас Амасад “Чи миний яс махны тасархай бус уу? Хэрэв чи цаашид Иоабын оронд миний цэргийн жанжин ямагт эс байваас намайг Бурхан шийтгэг, бүр илүүг үйлдэг!” гэж хэлүүлэв.


Иоабын цусыг ЭЗЭН өөрийнх нь толгой дээр буулгаг. Миний эцэг Давидыг мэдээгүй байхад тэрээр өөрөөсөө илүү зөвт, сайн хоёр хүнийг буюу Израилийн цэргийн жанжин Нерийн хүү Абнер, Иудагийн цэргийн жанжин Иетерийн хүү Амаса нарт халдаж илдээр цавчин алсан билээ.


Тэгээд тэр өөрийн зарц Гехазид —Тэр шунем эмэгтэйг дууд гэв. Гехази тэр эмэгтэйг дуудсанд өнөөх эмэгтэй Елишагийн өмнө ирж зогсов.


Иймээс Елиша —Тэгвэл түүний төлөө юу хийвэл зохих вэ? гэсэнд Гехази —Үнэндээ энэ эмэгтэй хүүхэдгүй бөгөөд түүний нөхөр нь хөгшин билээ гэв.


Хүүг нь амь оруулсан тэр нэгэн эмэгтэйд Елиша хандан —Босож, гэр бүлийнхэнтэйгээ явж, түр оршин сууж болох газарт түр оршин суу. Учир нь ЭЗЭН өлсгөлөнг дуудсан бөгөөд тэр нь уг нутагт долоон жилийн турш байхаар ирнэ гэв.


Түүнийг ирэхэд, харагтун, цэргийн жанжингууд сууж байв. Тэрээр —Жанжинд хэлэх үг надад байна гэв. Иехү —Бидний хэнд нь юм бэ? гэж асуухад тэрээр —Жанжин танд гэв.


ЭЗЭНд итгэж, сайныг үйлд Газар нутагт сууж, Үнэнч байдлыг хоолоо болго.


Ариун хүмүүст зохих ёсоор түүнийг Эзэн дор хүлээн авч, түүнд хэрэг болох аливаа юманд нь та нар туслаарай. Тэр өөрөө олон хүнд мөн надад ч халамжлагч болж байсан юм.


Та нарын төлөө ихэд зүдэж зүтгэсэн Мариад мэнд хүргээрэй.


Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй мөн чамайг хаяхгүй” гэж айлдсан.


Учир нь ариун хүмүүсийн үйлчлэлд Түүний төлөө та нарын үзүүлсэн, бас үзүүлсээр байгаа үйлчлэл ба хайрыг чинь Тэр хайхралгүй орхихгүй. Бурхан шударга бус биш ээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa