Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Хаад 25:5 - Ариун Библи 2013

5 Гэвч халдеичуудын цэргүүд хааныг мөшгөн хөөж, Иерихогийн талд түүнийг гүйцэж барьсан бөгөөд бүх цэрэг нь түүнийг орхин сарнив.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Гэвч халдеичуудын цэрэг хааныг нэхэн хөөж, Иерихогийн талд түүнийг барьсан бөгөөд бүх цэргүүд нь түүнийг орхин тарав.

Onani mutuwo Koperani




2Хаад 25:5
14 Mawu Ofanana  

Хотын хана цөмөрч, хотыг халдеичууд хүрээлсэн байсан боловч хаан бүх цэргийнхээ хамтаар хааны цэцэрлэгийн хажуугийн хоёр хананы хоорондох хаалганы замаар дамжин шөнө нь зугтааж Арабагийн зүг явжээ.


Тэгээд тэд хааныг олзлоод, Риблад Вавилоны хаан дээр аваачсан бөгөөд тэрээр түүнд ял оноов.


“Үгүй, бид мориор зугтана” гэж та нар хэлсэн. Тиймээс та нар зугтана. “Бид хурдан хүлгээр давхина” гэж та нар хэлэв. Тиймээс та нарыг мөрдөгчид нь хурдан байх болно.


Дараа нь Иудагийн хаан Зедекиаг мөн түүний зарц нар болон энэ хотын ард түмэн буюу энэ хотод тахал, илд болон өлсгөлөнгөөс амьд үлдсэн хүмүүсийг Би Вавилоны хаан Небухаднезарын гарт, дайснуудынх нь гарт мөн тэдний амийг хайгчдын гарт тушаана. Тэр тэднийг илдний ирээр цохиж, амьд үлдээхгүй, өрөвдөхгүй, энэрэх ч үгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.»”


Харин, үнэхээр ЭЗЭН ингэж айлдаж байна. Муудсан тул идэж болохооргүй болсон муу инжиртэй адил, Би түүнчлэн Иудагийн хаан Зедекиа ба түшмэдийг нь, мөн энэ нутагт үлдсэн Иерусалимын үлдэгсдийг бас Египет нутагт амьдардаг хүмүүсийг хаяна.


Чи гараас нь зугтаахгүй. Учир нь чи лавтайяа олзлогдож, түүний гарт тушаагдана. Чи Вавилоны хааныг нүдээрээ харж, тэр чамтай нүүр нүүрээрээ ярьж, чи Вавилон уруу явна» гэж хэл.


Гэвч халдеичуудын цэргүүд тэднийг мөшгөн хөөж, Иерихогийн талд Зедекиаг гүйцэж барьсан бөгөөд тэд түүнийг бариад, Хаматын нутаг дахь Риблад буй Вавилоны хаан Небухаднезар дээр аваачсан ба тэрээр түүнд ял оноов.


Гэвч халдеичуудын цэргүүд хааныг мөшгөн хөөж, Иерихогийн талд Зедекиаг гүйцэж барьсан бөгөөд бүх цэрэг нь түүнийг орхин сарнив.


Зовлон зүдүүр, хэрцгий боолчлол дор Иуда цөллөгт одов. Зон үндэстний дунд суугаад амралт эс олов. Зовол хавчил дунд түүнийг, мөшгөгсөд нь гүйцэж барив.


Сионы охиноос сүр жавхлан нь салан оджээ. Хан хөвгүүд нь бэлчээрээ олоогүй буга мэт тамирдан Мөшгөгчийн өмнө туугдан зугтав.


Түүнийг хүрээлэгч бүгдийг, туслагчид ба цэргүүдийг нь Би зүг бүрд тараах болно. Би араас нь илдийг сугалах болно.


Түүний бүх цэргийн доторх хамаг шилмэл эр илдэнд алагдаж, үлдэгсэд нь зүг бүрд тараагдана. ЭЗЭН Би айлдсаныг та нар мэдэх болно.”


Чиний хувьд, Израилийн ноёдын төлөө гашуудлыг дуулж,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa