Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Хаад 24:4 - Ариун Библи 2013

4 түүний урсгасан гэмгүй цусны учир энэ юм. Тэрээр Иерусалимыг гэмгүй цусаар дүүргэсэн тул ЭЗЭН уучлахыг хүсээгүй билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Энэ нь бас түүний урсгасан гэмгүй цусны төлөө байв. Учир нь тэрээр Иерусалимыг гэмгүй цусаар дүүргэсэн юм. Үүнийг ЭЗЭН уучлахгүй байсан билээ.

Onani mutuwo Koperani




2Хаад 24:4
20 Mawu Ofanana  

Иудагийн хаан Манассе эдгээр бузрыг хийж, өөрөөс нь өмнө байсан бүх аморичуудын хийснээс илүүгээр ёрын мууг үйлдэн, шүтээнүүдээрээ дамжуулан Иудаг нүгэл үйлдүүлсэн учраас


ЭЗЭНий мэлмийд ёрын мууг хийснээрээ Иудагаар нүгэл үйлдүүлсэн нүглээс гадна Манассе гэмгүй цусыг үлэмж их урсган Иерусалимын нэг захаас нөгөө зах хүртэл дүүргэсэн билээ.


Хэдий тийм боловч, Өөрийг нь хилэгнүүлсэн Манассегийн бүх өдөөлтүүдээс болж Иудагийн эсрэг шатсан уур хилэнгийнхээ хатуу ширүүнээс ЭЗЭН эргэсэнгүй.


Иехоиакимын бусад үйлс болон түүний хийсэн бүгд Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?


Гэмгүй цусыг урсгасан. Охид хөвгүүдийнхээ цусаар Канааны шүтээнүүдийг тахисан Тэгээд газар цусаар бузарлагдсан.


Дээгүүр хардаг нүд, Худал хэлдэг хэл, Гэмгүйн цусыг урсгагч гар,


Хезекиагийн хүү Иудагийн хаан Манассегаас болж, Иерусалимд үйлдсэн зүйлсийнх нь төлөө дэлхийн бүх хаанчлалын дунд Би тэднийг аймшиг болгоно.


Учир нь тэд Намайг орхиж, үүнийг харь газар болгож, өөрсдөө ч, эцэг өвгөдийн ч, Иудагийн хаадын ч мэдээгүй өөр бурхдад энэ газар тахилуудыг шатаасан бөгөөд гэмгүй хүмүүсийн цусаар энэ газрыг дүүргэж,


Бас хормой дээрээс чинь гэмгүй ядуусын амин цус олдсон. Тэдний эвдлэн орж ирэхийг нь хараагүй атлаа энэ бүхнийг хийгээд, дээрээс нь


“Гэтэл нүд хийгээд зүрх чинь Зөвхөн шударга бус орлогод, Гэмгүй цусыг урсгахад, Дарангуйлал болон хүчирхийлэл хийхэд ханджээ.”


Энэ хот баригдсан өдрөөсөө энэ өдрийг хүртэл уур хилэнг минь хөдөлгөсөн тул Би үүнийг хараанаасаа зайлуулна.


Нүгэл үйлдэн, тэрсэлсэн Биднийгээ Та эс уучлав.


Чи хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Төвдөө цусыг урсгаж, бузарлагдахын тулд өөрийнхөө эсрэг шүтээнүүдийг үйлддэг хот оо! Цаг чинь ирэв.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Цуст хот, өнгөр нь үл арилах өнгөртэй тогоо золгүй еэ. Түүнээс хэсэг хэсгийг сонголгүйгээр гарга.


Өшөө авах хилэн гарч ирэхээр, Би түүний цусыг далдлуулахгүйн тулд нүцгэн хадан дээр урсгасан»


Тиймээс тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нар махыг цустай нь идэж, шүтээнүүдэд нүдээ өргөн цус урсгаж байна. Тийм байж та нар энэ газрыг өмчлөх ёстой юу?


Та нар өөрсдийн байгаа нутгаа бузарлах ёсгүй. Учир нь цус газрыг бузарладаг бөгөөд газар дээр урссан цусны төлөө цус урсгагчийн цуснаас өөр хийгдэж болох эвлэрүүлэл байхгүй.


Энэ нь ЭЗЭН Бурханаас чинь чамд өв болгон өгч буй тэр газар дээр гэмгүй цусыг урсгахгүй бөгөөд өөртөө цусны бурууг үүрэхгүйн тулд юм.


Энэ хараалын үгийг сонсогч нь зүрхэндээ өөрийгөө ерөөж, “Өөрсдийнхөө замаар бид гөжүүдлэн яваа ч амар тайван л байна” гэж бүү бодог. (Устай, ангамал аль алинд нь ийнхүү гамшиг авчирдаг.)


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa