Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Хаад 23:26 - Ариун Библи 2013

26 Хэдий тийм боловч, Өөрийг нь хилэгнүүлсэн Манассегийн бүх өдөөлтүүдээс болж Иудагийн эсрэг шатсан уур хилэнгийнхээ хатуу ширүүнээс ЭЗЭН эргэсэнгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

26 Хэдий тийм боловч, Түүнийг хилэгнүүлсэн Манассегийн бүх өдөөлтүүдээс болж Иудагийн эсрэг шатсан Өөрийн асар их уур хилэнгийнхээ ширүүнээс ЭЗЭН эргэсэнгүй.

Onani mutuwo Koperani




2Хаад 23:26
13 Mawu Ofanana  

Явж, олдсон номын үгсийн талаар миний төлөө мөн ард түмэн болон бүх Иудагийн төлөө ЭЗЭНээс асуугтун. Бидний талаар бичигдсэн бүхний дагуу үйлдэхээр энэ номын үгсийг бидний эцэг өвгөд сонсоогүй учраас бидний эсрэг шатаж буй ЭЗЭНий уур хилэн үлэмж ажээ гэв.


ЭЗЭН түүний эсрэг халдеичуудын, арамчуудын, моабчуудын болон аммончуудын бүлэглэлүүдийг илгээв. Ийнхүү Өөрийн зарц эш үзүүлэгчдээр дамжуулан ЭЗЭН айлдсан үгийнхээ дагуу Иудаг устгахын тулд түүний эсрэг тэднийг илгээсэн юм.


Өөрийнхөө оршихуйгаас хөөн зайлуулахад тултлаа Иерусалим ба Иудад ЭЗЭН уурлан хилэгнэсэн юм. Харин Зедекиа, Вавилоны хааны эсрэг тэрслэн босов.


ЭЗЭН мэлмийнхээ өмнөөс тэднийг устгахын тулд ЭЗЭНий тушаалаар энэ нь Иудагийн дээр биелэлээ олсон агаад Манассегийн үйлдсэн бүх нүгэл мөн


түүний урсгасан гэмгүй цусны учир энэ юм. Тэрээр Иерусалимыг гэмгүй цусаар дүүргэсэн тул ЭЗЭН уучлахыг хүсээгүй билээ.


Энэ бүгдийн дараа буюу Иосиа сүмийг янзалсны дараа Египетийн хаан Неко дайтахаар Евфрат дахь Кархемишт ирсэн бөгөөд Иосиа түүнийг довтлохоор явлаа.


Гэвч Өөрийн ард түмний эсрэг хөдөлсөн ЭЗЭНий уур хилэн үлэмж болж, залруулшгүй болох хүртэлээ тэд Бурханы элч нарыг харааж, Түүний үгийг үл тоомсорлож, Түүний эш үзүүлэгчдийг доромжилсон юм.


Манай удирдагчид бүх чуулганыг төлөөлж, манай хотуудад харь эхнэр авсан бүх хүн тогтсон цагт, хот бүрийн ахмадууд, шүүгчидтэй хамт ирцгээг. Энэ хэргийн улмаас Бурханы маань догшин уур хилэн биднээс зайлуулагдах хүртэл ингэг гэв.


Зүрхнийхээ зорилгуудыг биелүүлэн үйлдэхээс нааш ЭЗЭНий уур буцахгүй. Сүүлчийн өдрүүдэд та нар Үүнийг тодорхой ойлгох болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa