Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Хаад 23:25 - Ариун Библи 2013

25 Мосегийн бүх хуулийн дагуу өөрийн бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа ЭЗЭН өөд эргэсэн түүн шиг хаан түүний өмнө ч байгаагүй, түүнээс хойш ч гарсангүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

25 Мосегийн бүх хуулийн дагуу өөрийн бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа ЭЗЭН уруу эргэсэн түүн шиг хаан түүний өмнө байгаагүй, түүнээс хойш ч гарсангүй юм.

Onani mutuwo Koperani




2Хаад 23:25
14 Mawu Ofanana  

Учир нь Давид ЭЗЭНий мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдэж, хит хүн Уриагийн хэргийг эс тооцвол амьдралынхаа бүх өдрүүдэд ЭЗЭНий түүнд тушаасан ямар ч зүйлийг зөрчсөнгүй.


Ингэснээр “Хэрэв чиний хөвгүүд замаа анхаарч, бүх зүрх, бүх сэтгэлээрээ Миний өмнө итгэмж үнэн дотор явбал, Израилийн сэнтийд залрах хүн чамаас хойш тасрахгүй” гэж миний тухайд хэлсэн амлалтаа ЭЗЭН биелүүлэх болно.


мөн өөрсдийг нь олзолсон дайснуудын нутагт тэд Тан уруу бүх зүрх, бүх сэтгэлээрээ эргэж, эцэг өвгөдөд нь Таны өгсөн газар ба Таны сонгосон хот, Таны нэрд зориулж миний барьсан энэ өргөө тийш Танд хандан залбирах аваас


Тэрээр Израилийн Бурхан ЭЗЭНд итгэж байв. Түүнээс өмнө ч, түүнээс хойш ч Иудагийн хаадын дотор түүн шиг хаан байгаагүй юм.


Хаан баганын хажууд зогсоод тэрээр ЭЗЭНийг дагаж, өөрийн бүх зүрх, бүх сэтгэлээрээ Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, энэ номд бичигдсэн гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэж ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав. Бүх ард түмэн уг гэрээнд нэгджээ.


садан төрөлтэйгөө, сурвалжтануудтайгаа бүгдээрээ “Бурханы зарц Мосегоор өгөгдсөн Бурханы хуулиар явж, Эзэн БУРХАНыхаа бүх тушаал, зарлиг, тогтоолыг нягталж, сахин биелүүлэхээр хараалын ял болон тангараг дор бид орж байна.


Охидоо нутгийн харь хүмүүст эс өгч, тэдний охидыг ч хөвгүүддээ үл авах болно.


Чи хушаар өрсөлдөж байгаа тул хаан мөн үү? Эцэг чинь идэж ууж, шударга ёс болон зөв шударгыг үйлдээгүй гэж үү? Тэгээд л тэр сайн байв.


Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно.


“Миний зарц Мосегийн хуулиудыг санагтун. Хоребт бүх Израилийн төлөө Миний түүнд тушаасан тогтоол, зарлигуудыг ч сана.


Учир нь хууль Мосегоор өгөгдсөн бол, нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр ирсэн билээ.


Та нарт Мосе хууль өгөөгүй гэж үү? Харин та нараас нэг нь ч хуулийг биелүүлдэггүй. Та нар яагаад Намайг алах гэж оролдоно вэ? гэлээ.


Харин тэндээс чи өөрийн Бурхан ЭЗЭНийг эрэх болно. Хэрэв чи Түүнийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайвал олно.


Чи Бурхан ЭЗЭНээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa