Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Хаад 23:20 - Ариун Библи 2013

20 Тахилын ширээнүүд дээр байсан мөргөлийн өндөрлөгүүдийн бүх тахилч нарыг тэр алж, тэдний дээр хүний ясыг шатаав. Тэгээд тэрээр Иерусалим уруу буцав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

20 Мөргөлийн өндөрлөгүүдийн бүх тахилч нарыг тэрээр тахилын ширээнүүд дээр алж, тэдгээрийн дээр хүний ясыг шатаав. Дараа нь тэрээр Иерусалим уруу буцав.

Onani mutuwo Koperani




2Хаад 23:20
11 Mawu Ofanana  

Тэрээр ЭЗЭНий үгээр тахилын ширээ өөд хашхиран —Тахилын ширээ, тахилын ширээ, ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Үзэгтүн, Давидын гэр бүлд Иосиа гэгдэх нэгэн хүү төрнө. Тэр чам дээр утлага өргөдөг мөргөлийн өндөрлөгийн тахилч нарыг чиний дээр тахилгалах бөгөөд чам дээр хүний ясыг шатаах болно” гэж байна гэлээ.


Елиа тэдэнд —Баалын эш үзүүлэгчдийг баригтун. Нэгийг ч зугтаалгаж болохгүй гэв. Ард түмэн тэднийг барьж аваад, Елиа тэднийг Кишон голын дэргэд аваачиж, тэнд тэднийг алав.


Тэгээд тэрээр шатаалт тахил өргөж дуусмагц Иехү харгалзагч ба хааны түшмэдэд —Дотогш ороод тэднийг цохигтун. Нэг ч хүн зугтах ёсгүй гэв. Тэд илдний ирээр тэднийг хядав. Харгалзагчид ба хааны түшмэд бүгдийг гарган хаяж, Баалын сүмийн дотоод өрөөнд оров.


Тэрхүү газарт байсан бүх ардууд Баалын өргөөнд очин, түүнийг буулган нураажээ. Түүний тахилын ширээнүүд ба хөргүүдийг нь тэд юу ч үгүй болтол эвдэж, Баалын тахилч Маттаныг тахилын ширээнүүдийн өмнө алав. Иехоиада, ЭЗЭНий өргөөг хариуцах түшмэдийг томилов.


Тэгээд тэрээр тахилч нарын ясыг тахилын ширээнүүд дээр шатааж, Иуда ба Иерусалимыг цэвэршүүлжээ.


Мал амьтантай хавьтагчид заавал үхэх ёстой.


ЭЗЭНээс өөр бурхдад тахил өргөгчийг тонилгох ёстой.


ЭЗЭНий илд цусаар бялхсан байна. Илд нь хурга ямааны цусаар дүүрч, Хуцын бөөрний өөхөнд цадав. Учир нь ЭЗЭН Бозрад тахилгалж, Едомын газарт их нядалгаа хийнэ.


Би мөргөлийн өндөрлөгүүдийг чинь устгаж, баганануудыг чинь нураан та нарын хүүрийг шүтээнүүдийн чинь сэгэн дээр овоолно. Миний сэтгэл та нарыг жигших болно.


Харин Египет нутгаас авчирсан, боолчлолын гэрээс гаргаж авсан ЭЗЭН Бурханаас чинь та нарыг урвуулж, ЭЗЭН Бурханы чинь чамд яв гэж тушаасан замаас гаргах гэж ятгасан учир тэр эш үзүүлэгч эсвэл зүүдээр мэргэлэгчийг алах ёстой. Та нар дундаасаа ёрын мууг ийнхүү арилган зайлуулах ёстой.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa