Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Хаад 20:13 - Ариун Библи 2013

13 Хезекиа тэднийг хүлээн авч тэдэнд өөрийн бүх эрдэнэсийн сан, мөнгө, алт, анхилам үнэртэн, үнэт тос, зэвсгийн агуулах болон өөрийн бүх агуулахад байсан бүгдийг үзүүлэв. Хезекиагийн гэрт болон бүх эзэмшилд нь тэдэнд түүний үзүүлээгүй нэг ч зүйл үлдсэнгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 Хезекиа үүнийг сонсоод, тэдэнд өөрийн бүх эрдэнэсийн сан, мөнгө, алт, амтлагч, үнэт тос, өөрийн зэвсгийн агуулах болон өөрийн эрдэнэсийн санд байсан бүгдийг үзүүлэв. Хезекиагийн тэдэнд үзүүлээгүй нэг ч зүйл түүний гэрт болон бүх эзэмшилд нь үлдсэнгүй.

Onani mutuwo Koperani




2Хаад 20:13
12 Mawu Ofanana  

Тэгээд тэрээр хаанд зуун хорин талант алт, маш их хэмжээний анхилуун үнэртэн, эрдэнийн чулуу бэлэглэв. Шебагийн хатан хаанаас Соломон хаанд бэлэглэсэн шиг тийм их анхилуун үнэртнүүд хэзээ ч дахин ирээгүй билээ.


Үүнээс гадна худалдаачид, наймаачдын орлогоос, Арабын бүх хаадаас мөн орон нутгийн захирагчдаас алт авдаг байв.


Тэрээр асар олон бараа бологч, их хэмжээний анхилуун үнэртэн болон алт, эрдэнийн чулуу тээсэн тэмээдтэйгээ Иерусалимд ирэв. Тэрээр Соломонтой уулзан зүрх сэтгэлдээ байсан бүхний тухай ярилцав.


Жилээс жилд ирж буй хүн бүр өөрсдийн бэлэг болгон алт, мөнгөн эдлэл, хувцас хунар, зэвсэг, анхилуун тос, морьд, луус авчирдаг байв.


Тэгэхэд эш үзүүлэгч Исаиа, Хезекиа хаан уруу ирж —Энэ хүмүүс юу ярьж байна вэ? Тэд хаанаас таныг зорьж ирэв? гэж асуухад Хезекиа —Тэд алс холын орон Вавилоноос ирсэн гэв.


Исаиа —Тэд таны гэрт юу үзэв? гэхэд Хезекиа —Тэд гэрт минь байгаа бүхнийг үзсэн. Тэдэнд үзүүлээгүй юм эрдэнэсийн санд минь байхгүй гэв.


Хүч чадал Бурханых гэдгийг, Бурхан нэг удаа айлдсан Би хоёр удаа сонссон.


Эд гэдэг нүдийг олзолдог ч хармагц зайлдаг Жигүүр хүртэл ургаад Бүргэд мэт тэнгэр өөд нисдэг хуурамч зүйл.


Үнэндээ, газар дэлхий дээр нүгэл огт хийдэггүй сайныг үйлдэгч зөвт хүн гэж үгүй.


Хезекиа тэднийг хүлээн авч тэдэнд өөрийн бүх эрдэнэсийн сан, мөнгө, алт, анхилам үнэртэн, үнэт тос, зэвсгийн агуулах болон өөрийн бүх агуулахад байсан бүгдийг үзүүлэв. Хезекиагийн гэрт болон бүх эзэмшилд нь тэдэнд түүний үзүүлээгүй нэг ч зүйл үлдсэнгүй.


Яригтун, ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хүмүүсийн хүүр задгай талбайнууд дээр бууц мэт унаж, Тариа хадагчийн үлдээсэн юүж мэт байх боловч хэн ч цуглуулахгүй” хэмээв гээрэй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa