Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Хаад 18:14 - Ариун Библи 2013

14 Тиймээс Иудагийн хаан Хезекиа Лахишт байсан Ассирийн хаанд элч илгээн “Би нүгэл үйлдэв. Надаас холдооч. Та над дээр юу л тавина түүнийг би үүрэх болно” гэж хэлүүлэв. Тэгэхэд Ассирийн хаан гурван зуун талант мөнгө, гучин талант алтыг Иудагийн хаан Хезекиагаас шаарджээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Тиймээс Иудагийн хаан Хезекиа Лахишт байсан Ассирийн хаанд элч илгээн, “Би буруутай. Надаас холдооч. Та над дээр юу ч тавьсан би үүрэх болно” гэж хэлүүлэв. Тэгэхэд Ассирийн хаан Иудагийн хаан Хезекиагаас гурван зуун талант мөнгө, гучин талант алтыг шаарджээ.

Onani mutuwo Koperani




2Хаад 18:14
9 Mawu Ofanana  

Израилийн хаан хариу үг илгээн —Хаан эзэн минь ээ, таны үгээр болох болтугай. Би болон миний эзэмшиж байгаа бүх юмс таных билээ гэв.


Ордны даамал, хотын захирагч, ахмадууд болон асрамжлагч нар Иехүд үг илгээн —Бид таны боолууд билээ. Бидэнд хэлсэн бүгдийг тань бид гүйцэтгэнэ. Бид ямар ч хүнийг хаанаар өргөмжлөхгүй. Өөрийн таалалд нийцсэн зүйлийг үйлдэгтүн гэв.


Иерусалимд хүмүүс түүний эсрэг хуйвалдсанд тэрээр Лахиш уруу зугтав. Гэвч тэд Лахиш уруу түүний араас хүн илгээн түүнийг тэнд алжээ.


Ассирийн хаанд төлөх гэж Израилиас буюу баян чинээлэг хүмүүсээс, хүн тусбүрээс тавин шекел мөнгийг Менахем гаргуулжээ. Тиймээс Ассирийн хаан тэр нутагт үлдэлгүй буцжээ.


ЭЗЭН түүнтэй хамт байсан тул тэр хаа явсан газартаа мэргэн ухааныг олж байв. Тэрээр Ассирийн хаанд үйлчилсэнгүй түүний эсрэг тэрслэв.


Тэгтэл Рабшаке буцаж ирээд, Лахишийг Ассирийн хаан орхисныг сонсоод, түүнийг Либнагийн эсрэг дайтаж байгааг нь мэдэв.


Хүнээс айх айдас занга тавих, Харин ЭЗЭНд итгэдэг нь эсэн мэнд байх.


тэр үед Вавилоны хааны цэргүүд Иерусалимын эсрэг болон Иудагийн үлдсэн бүх хот, Лахиш, Азека зэргийн эсрэг тулалдаж байв. Учир нь тэд Иудагийн хотуудын дунд бэхлэлт хот болон үлджээ.


Хэрэв чадахгүй бол, өнөөх хааныг бүр хол байхад нь энхийн хэлэлцээр гуйн элчээ тэр илгээнэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa