40 Гэвч тэд үл сонсон, харин өөрсдийн эртний заншлыг үргэлжлүүлэн үйлджээ.
40 Гэвч тэд сонссонгүй, харин өөрсдийн эртний заншлын дагуу үйлджээ.
Учир нь “Та нар үүнийг үйлдэж болохгүй” гэж тэдэнд ЭЗЭНий айлдсан тэрхүү шүтээнүүдэд тэд үйлчлэв.
Энэ өдрийг хүртэл тэд урьдын хэв маягийнхаа дагуу үйлдэж мөн ЭЗЭНээс ч үл эмээж, Өөрийнхөө Израиль гэж нэрлэсэн Иаковын хөвгүүдэд ЭЗЭНээс тушаасан тогтоол, зарлиг, хууль буюу тушаалыг ч дагахгүй байна.
Харин өөрсдийн Бурхан ЭЗЭНээс л та нар эмээгтүн. Тэр та нарыг бүх дайснуудын чинь гараас чөлөөлөх болно” гэж айлдсан билээ.
Иймээс энэ үндэстнүүд ЭЗЭНээс эмээхийн зэрэгцээ өөрсдийн сийлмэл шүтээнүүддээ ч мөн үйлчлэв. Тэдний үр хүүхэд, ач гуч нар мөн адил эцэг өвгөдийнхөө үйлдлийг даган өнөөдрийг хүртэл үйлдсээр байна.
Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүд болон Израилийн хаадын үйлдэж байсан тогтоолуудаар явснаас ийн болсон билээ.
Етиоп хүн арьсаа, ирвэс толбоо өөрчилж чадах уу? Тэгвэл л мууг үйлдэж зуршсан чи сайныг үйлдэж чадах биз.
Тэнд та нар хүний гарын бүтээл болох мод, чулуун бурхдад зарагдах болно. Тэдгээр нь хардаг ч үгүй, сонсдог ч үгүй, иддэг ч үгүй, үнэрлэдэг ч үгүй.