38 Та нартай Миний байгуулсан гэрээг та нар бүү март. Та нар өөр бурхдаас бүү эмээ.
38 Би та нартай байгуулсан гэрээг та нар мартаж ч болохгүй, өөр бурхдаас эмээж ч болохгүй.
Харин өөрсдийн Бурхан ЭЗЭНээс л та нар эмээгтүн. Тэр та нарыг бүх дайснуудын чинь гараас чөлөөлөх болно” гэж айлдсан билээ.
Тиймээс өөрсдийгөө хяна. ЭЗЭН Бурханаас чинь та нартай байгуулсан гэрээг мартаж, ЭЗЭН Бурханыхаа хориглосон ямар нэгэн хэлбэр дүрстэй сийлмэл хөрөг та нар бүтээгүүзэй.
чи өөрийгөө хичээ. Чамайг боолчлолын гэрээс, Египетийн газар нутгаас авчирсан ЭЗЭНийг чи мартуузай.
«Би ЭЗЭН, та нарын Бурхан. Та нар амьдран сууж байгаа нутгийнхаа аморичуудын бурхдаас бүү эмээ» гэж Би та нарт хэлсэн. Харин та нар Миний дуу хоолойг эс сонсов” гэлээ.