Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Хаад 17:25 - Ариун Библи 2013

25 Тэндээ амьдарч эхлэхдээ тэд ЭЗЭНээс эмээж байсангүй. Тиймээс ЭЗЭН тэдний дунд арслангуудыг илгээн тэднээс заримыг нь алуулав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

25 Тэд тэндээ амьдарч эхлэхдээ ЭЗЭНээс эмээж байгаагүй. Тиймээс ЭЗЭН тэдний дунд арслангуудыг илгээн, тэднээс заримыг нь үхүүлэв.

Onani mutuwo Koperani




2Хаад 17:25
18 Mawu Ofanana  

Түүнийг цааш явж байтал замд нь арслан таарч, түүнийг барьчихжээ. Түүний цогцос зам дээр хаягдан хэвтэж, илжиг нь түүний дэргэд мөн арслан цогцосны хажууд зогсож байлаа.


Тэгэхээр нь өнөөх эш үзүүлэгч түүнд —Чи ЭЗЭНий дуу хоолойг сонсоогүй тул надаас салж явах үед чинь арслан чамайг барьж ална гэв. Нөгөө эр түүнээс салан одонгуут л түүнийг нэгэн арслан олоод барьчихжээ.


Иймээс тэд Ассирийн хаанд —Самарийн хотууд уруу таны цөлөн аваачсан үндэстнүүд тэр нутгийн бурхны ёс заншлыг мэдэхгүйгээс болж тэр бурхан тэдний дунд арслангуудыг илгээж байна. Харагтун, тэр нутгийн бурхны ёс заншлыг мэдэхгүйгээс болж арслангууд тэднийг алж байна гэж айлтгав.


Ингээд Самариас цөлөгдсөн тахилчдаас нэг нь ирж, Бетелд амьдран ЭЗЭНээс хэрхэн эмээх ёстойг тэдэнд зааж сургав.


Тэд бас ЭЗЭНээс эмээж, мөргөлийн өндөрлөгүүдийн байрнуудад өөрсдөд нь үйлчлэх, мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нарыг өөрсдийнхөө дундаас томилов.


Энэ өдрийг хүртэл тэд урьдын хэв маягийнхаа дагуу үйлдэж мөн ЭЗЭНээс ч үл эмээж, Өөрийнхөө Израиль гэж нэрлэсэн Иаковын хөвгүүдэд ЭЗЭНээс тушаасан тогтоол, зарлиг, хууль буюу тушаалыг ч дагахгүй байна.


Иймээс энэ үндэстнүүд ЭЗЭНээс эмээхийн зэрэгцээ өөрсдийн сийлмэл шүтээнүүддээ ч мөн үйлчлэв. Тэдний үр хүүхэд, ач гуч нар мөн адил эцэг өвгөдийнхөө үйлдлийг даган өнөөдрийг хүртэл үйлдсээр байна.


Тэрээр арагшаа харж, ЭЗЭНий нэрээр тэднийг хараав. Тэгэхэд хоёр эвш модон дотроос гарч ирээд, тэднээс дөчин хоёр хөвгүүнийг тасчиж хаяв.


Учир нь Димоны ус цусаар дүүрэв. Би Димонд уй гашууг нь нэмж, Моабын оргодлууд ба тэр газарт үлдэгсэд дээр арслан авчирна.


Үндэстнүүдийн Хаан, Танаас Хэн айхгүй байх билээ? Үнэхээр энэ нь Танд зохистой. Учир нь үндэстнүүдийн бүх мэргэн хүмүүсийн дунд Бас тэдний бүхий л хаанчлалуудад Тантай адил хэн ч үгүй.


“Би тэдний дээр дөрвөн төрлийн гамшгийг буулгана” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэр нь хяргах илд, тасчих ноход, залгиж, сүйтгэх тэнгэрийн шувууд болон газрын араатан юм.


Тиймээс ойн арслан тэднийг алж, Цөлийн чоно тэднийг устгана. Ирвэс хотуудыг нь харж байна. Хотоос гарах хүн бүр тасчуулах болно. Учир нь тэдний гэмт үйлдэл нь их, Итгэлээс няцах явдлууд нь тоолшгүй олон ажээ.


Хэрэв Би газраар догшин араатнуудыг явуулж, тэд түүнийг үр хүүхдүүдээс нь хагацааж, тэр нь эзгүйрэн ингэснээр араатнуудаас болж түүгээр дайран өнгөрөх хүн үгүй болбол


Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. —Хүн амьтныг түүнээс таслахын тулд Би дөрвөн агуу шүүлт буюу илд, өлсгөлөн, зэрлэг араатан, гай гамшгийг Иерусалимд хэр их илгээх юм бэ?


Миний хаанчлалын эрх мэдэл хаа байна тэнд хүмүүс Даниелын Бурханы өмнө эмээн чичрэгтүн хэмээх зарлигийг би гаргаж байна. Учир нь Тэрбээр амьд Бурхан, үүрд мөнх хувиршгүй. Түүний хаанчлал устгагдашгүй, Эрх мэдэл нь төгсгөлгүй.


Би та нарыг үр хүүхдээс чинь хагацааж, хээрийн араатанг дунд чинь явуулж, мал сүргийг чинь устгаж, хүн амыг чинь цөөрүүлэн, замуудыг чинь эзгүйрүүлэх болно.


Иона тэдэнд —Би еврей хүн. Далай ба хуурай газрыг бүтээсэн тэнгэрийн Бурхан ЭЗЭНээс би эмээдэг юм гэлээ.


Реубен болон Гадын хөвгүүд ээ, ЭЗЭН Иорданыг та бидний хоорондох хил болгосон. Та нарт ЭЗЭНий дотор ямар ч хувь ногдол үгүй билээ» гэж манай үр удамд хэлж магад. Ийнхүү танай үр удмаас болж манай үр удам ЭЗЭНээс эмээхгүй болж болох юм.”


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa