22 Израилийн хөвгүүд Иеробоамын үйлдсэн бүх нүглээс салалгүй тэдгээрийн дотор явжээ.
22 Израилийн хөвгүүд Иеробоамын үйлдсэн бүх нүглүүд дотор явжээ. Тэд тэдгээрээс салсангүй.
Гэсэн хэдий ч Бетел ба Дан дахь алтан тугалууд буюу Израилиар гэм нүгэл хийлгэсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс Иехү салж ангижирсангүй.
Гэвч Израилийн Бурхан, ЭЗЭНий хууль дотор бүх зүрх сэтгэлээсээ алхахыг Иехү анхаарсангүй. Израилиар нүглийг үйлдүүлсэн Иеробоамын нүглүүдээс тэрээр салж ангижирсангүй.
Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв. Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын бүх нүглээс тэр эргэлгүй, харин тэдгээрийн дотор явжээ.
Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн бөгөөд Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглийг дагав. Тэрээр тэдгээрээс эргэсэнгүй.
Хэдий тийм боловч тэд Израилиар нүгэл үйлдүүлсэн Иеробоамын гэрийн нүглүүдээс эргэсэнгүй, харин тэдгээрийн дотор явсан юм. Ашера ч Самарид хэвээрээ үлдэв.
Эцэг өвгөдийнхөө үйлдсэний адил тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн бөгөөд Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс салсангүй.
Учир нь ЭЗЭН, Израилийг Давидын гэрээс салгахад тэд Небатын хүү Иеробоамыг хаан болгожээ. Харин Иеробоам, ЭЗЭНийг дагахаас Израилийг уруу татан холдуулж, тэднээр асар их нүгэл үйлдүүлэв.
Өөрийн бүх зарц, эш үзүүлэгчдээр дамжуулан айлдсан ёсоороо ЭЗЭН Израилийг Өөрийн мэлмийн өмнөөс зайлуулах хүртэл тэд тэгэв. Ингээд Израиль эх нутгаасаа Ассири уруу энэ өдрийг хүртэл цөлөгдсөн билээ.
Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүгэлд зууралдаж түүнээсээ тэр салсангүй.
Газар нутаг нь боолчлогдох өдрийг хүртэл Даны хөвгүүд өөрсдөдөө зориулан сийлмэл шүтээнийг босгов. Манассегийн хөвгүүн Гершомын хүү Ионатан ба түүний хөвгүүд Дан овгийн тахилч нар байв.