Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Хаад 16:15 - Ариун Библи 2013

15 Тэгээд Ахаз хаан тахилч Уриад тушаан —Өглөөний шатаалт тахил, үдшийн идээн өргөл, хааны шатаалт тахил болон түүний идээн өргөл, энэ газрын бүх ард түмний шатаалт тахил, идээн өргөл, ундаан өргөлүүд бүгдийг нь том тахилын ширээн дээр өргөж, шатаалт тахил болон нядлах тахилын бүх цусыг түүн уруу цац. Харин тахилын хүрэл ширээг би үзэх шинжихдээ зориулъя гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

15 Тэгээд Ахаз хаан тахилч Уриад тушаан, —Өглөөний шатаалт тахил, үдшийн идээн өргөл, хааны шатаалт тахил болон түүний идээн өргөлийг, энэ газрын бүх ард түмний шатаалт тахил, идээн өргөл, ундаан өргөлүүд бүгдийг нь том тахилын ширээн дээр өргө. Мөн түүн дээр шатаалт тахил болон тахилын бүх цусыг цац. Харин би тахилын хүрэл ширээг залбиран асуухдаа хэрэглэнэ гэв.

Onani mutuwo Koperani




2Хаад 16:15
25 Mawu Ofanana  

Энэ бол миний эзний уудаг мөн мэргэлэхдээ ч хэрэглэдэг аяга нь бус уу? Та нарын ингэж хандсан чинь мууг л үйлдсэн байна даа” гэж хэл хэмээжээ.


Гол мөргөлийн өндөрлөг байдаг Гибеон уруу хаан тахил тахихаар зорив. Соломон тэр тахилын ширээн дээр мянган шатаалт тахил өргөлөө.


Тэр бас тойрог хэлбэртэй цутгамал тэнгис хийсэн бөгөөд амсраасаа амсар хүртэл арван тохой, өндөр нь таван тохой, бүтэн тойрог нь гучин тохой байлаа.


Тэр өдөр ЭЗЭНий өргөөний өмнө байх хашааны төвийг хаан ариусгав. Учир нь тэрээр шатаалт тахил, идээн өргөл ба эвийн тахилын өөхийг тэнд өргөсөн бөгөөд ЭЗЭНий өмнөх хүрэл тахилын ширээ нь шатаалт тахил, идээн өргөл ба эвийн тахилуудын өөхийг багтаахааргүй дэндүү жижиг байсан юм.


ЭЗЭНий өмнө байдаг хүрэл тахилын ширээг тэрээр өргөөний урд талаас, тахилын ширээ ба ЭЗЭНий өргөөний хоорондоос авчирч, өөрийн тахилын ширээний хойд талд тавьжээ.


Ингээд тахилч Уриа, Ахаз хааны тушаасан бүгдийн дагуу биелүүлэв.


Тэрээр мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, онго баганануудыг хугалан хэсэглэж, Ашерагийн шонгуудыг цавчиж хаяжээ. Бас тэр өдрүүдийг хүртэл Израилийн хөвгүүд Мосегийн бүтээсэн зэс могойд утлага уугиулж, түүнийг Нехуштан гэдэг байсан тул тэрхүү зэс могойг тэрээр сэглэж хаяв.


Өглөө тахил өргөх үед, үзэгтүн, Едомын замаар ус урсан ирж, тэр газар усаар дүүрсэн байлаа.


Чуулганы өргөсөн шатаалт тахилын тоо толгой далан бух, зуун хуц, хоёр зуун хурга байв. Эдгээр нь бүгд ЭЗЭНд өргөх шатаалт тахил байлаа.


Тэнд их олон шатаалт тахилаас гадна эвийн тахилуудын өөх болон шатаалт тахилуудад зориулсан ундаан өргөлүүд бас байлаа. Ийнхүү ЭЗЭНий өргөөний үйлчлэл сэргэсэн билээ.


Тэрээр хөвгүүдээ Бен-хинномын хөндийд гал дундуур явуулан, өөрөө ид шид үйлдэж, илбэ сурч, мэргэ төлгө ашиглаж, сүнс дуудагчид ба хар домч нартай холбогдов. ЭЗЭНий мэлмийд үлэмж их ёрын мууг үйлдэж, Түүний хилэнг өдөөжээ.


Чи зам мөрөө алджээ, Өө Иаковын гэр ээ, Үнэхээр тэд филистчүүд шиг Дорнын мэргэчид төлгөчдөөр дүүрч, Гаднынхантай гар барилцаж байна.


Цэргийн хүчин босож, ариун газрын цайзыг бузарлаж, өдөр бүрийн тахилыг хориглоно. Тэд хоосролын бузар юмыг тавина.


Өдөр бүрийн тахилыг болиулж, хоосролын бузар юмыг тавих цагаас нэг мянга хоёр зуун ерэн өдөр болно.


намайг залбирал дотор ярьж байтал урьдын үзэгдэл дунд миний үзсэн хүн Габриел яаран нисэж ирснээ оройны идээн тахилын үеэр надад хүрэв.


Тэрээр нэг долоо хоногийн дотор олон хүнтэй бат гэрээ байгуулна. Гэвч долоо хоногийн дунд тэрээр тахилга ба идээн тахилыг хориглоно. Хоосролыг авчрагч дээр тогтоогдсон зүйл цутгагдах хүртэл хамгийн оройд хоосролын бузар байна гэв.


Ард түмэн минь модтойгоо зөвлөж, Саваа нь тэдэнд хэлж өгөх гэнэ. Учир нь садар самууны сүнс тэднийг төөрүүлж, Тэд Бурханаасаа хагацан садарлав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa