Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Хаад 15:29 - Ариун Библи 2013

29 Израилийн хаан Пекагийн өдрүүдэд Ассирийн хаан Тиглат-пилесер ирж, Нафталийн бүх газар нутаг буюу Ион, Абел-бет-маака, Ианоа, Кедеш, Хазор, Гилеад болон Галилийг эзлэн авч, тэднийг Ассири уруу олзлон авч явжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

29 Израилийн хаан Пекагийн өдрүүдэд Ассирийн хаан Тиглат-пилесер ирж, Ион, Абел-бет-маака, Ианоа, Кедеш, Хазор, Гилеад болон Галил буюу Нафталийн бүх газар нутгийг эзлэн авав. Тэрээр тэднийг Ассири уруу олзлон авч явжээ.

Onani mutuwo Koperani




2Хаад 15:29
51 Mawu Ofanana  

ЭЗЭН Израилийг усанд найгах зэгс адил цохих болно. Тэд өөрсдийн Ашерагийн модон шонг хийж ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн тул эцэг өвгөдөд нь өгсөн энэ сайхан газраас Израилийг суга татаж, Евфрат мөрний чанад уруу тараах болно.


Бен-хадад Аса хааныг сонсож, Израилийн хотуудыг довтлохоор цэргийн жанжингуудаа илгээн Нафталийн бүх нутгаас гадна Ион, Дан, Абел-бет-маака болон Хиннеротын бүх нутгийг эзлэн авлаа.


Тирийн Хирам хаан Соломоны хүссэн ёсоор хуш ба майлс модон дүнз, алт зэргийг түүнд нийлүүлж байсан тул Соломон хаан Хирамд Галилын нутагт хорин хот өгчээ.


Ассирийн хаан Пул тэр нутагт ирсэн бөгөөд Менахем түүнд мянган талант мөнгө өгөв. Ингэсэн нь хаанчлалыг гартаа батжуулахад нь Пулын гар түүнийг дэмжиж магад гэснийх байлаа.


Ассирийн хаанд төлөх гэж Израилиас буюу баян чинээлэг хүмүүсээс, хүн тусбүрээс тавин шекел мөнгийг Менахем гаргуулжээ. Тиймээс Ассирийн хаан тэр нутагт үлдэлгүй буцжээ.


Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн бөгөөд Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс салсангүй.


Тэгтэл Елагийн хүү Хошеа, Ремалиагийн хүү Пекагийн эсрэг хуйвалдаан зохиож, түүнийг цохиж алаад, Уззиагийн хүү Иотамын хорьдугаар онд түүний сууринд хаан болов.


Ахаз хаан Ассирийн хаан Тиглат-пилесерт бараалхахаар Дамаск уруу явж, Дамаск дахь тахилын ширээг харав. Ахаз хаан уг тахилын ширээний дүрслэл зураг болон хэв загварыг хийцийнх нь дагуу тахилч Уриад илгээв.


Ингээд Ахаз, Ассирийн хаан Тиглат-пилесерт элч нар илгээн —Би таны зарц бөгөөд таны хүү билээ. Ирж, миний эсрэг босож буй Арамын хаан болон Израилийн хааны гараас намайг аварч өгөөч гэж уламжлуулав.


ЭЗЭН, Израилийг Өөрийн мэлмийн өмнөөс зайлуулах хүртэлээ түүний бүх үр удмаас татгалзаж, тэднийг зовоож, дээрэмчдийн гарт өгөв.


Өөрийн бүх зарц, эш үзүүлэгчдээр дамжуулан айлдсан ёсоороо ЭЗЭН Израилийг Өөрийн мэлмийн өмнөөс зайлуулах хүртэл тэд тэгэв. Ингээд Израиль эх нутгаасаа Ассири уруу энэ өдрийг хүртэл цөлөгдсөн билээ.


Хошеагийн есдүгээр онд Ассирийн хаан Самарийг эзэлж, израильчуудыг Ассири уруу авч явж, Гозан голын дэргэдэх Хала ба Хаборт мөн медечүүдийн хотуудад суурьшуулав.


Тэгээд Ассирийн хаан израильчуудыг авч явж, тэднийг Гозаны голын дэргэдэх Хала болон Хаборт мөн Медегийн хотуудад суурьшуулжээ.


Үзэгтүн, Ассирийн хаад бүх газрыг бүрэн устгаж, юу хийснийг нь чи сонссон билээ. Тэгэхээр чи аврагдана гэж үү?


Тэрээр Хазаелыг аягүйцтэл нь гөлрөн ширтжээ. Тэгээд Бурханы хүн уйлав.


Бурханы дайн байсан тул үй олон хүн алагдав. Тэд олзлогдон явах хүртэлээ тэдний нутагт амьдарсан юм.


Иймээс Ассирийн хаан Пулын сүнс, Ассирын хаан Тилгат-пилнесерийн сүнсийг Израилийн Бурхан хөдөлгөсөнд тэд Реубен, Гад, Манассегийн хагас овгийг олзлон Хала, Хабор, Хара, Гозан гол уруу аваачжээ. Тэд одоо ч тэндээ байгаа.


түүний хүү нь Беера бөгөөд тэр реубенчүүдийн удирдагч байсан боловч Ассирийн хаан Тилгат-пилнесер түүнийг олзлон авч явсан билээ.


Бен-хадад, Аса хааныг сонсож, Израилийн хотуудыг довтлохоор цэргийн жанжингуудаа илгээсэнд тэд Ион, Дан, Абел-маим болон Нафталийн хотуудын бүх нөөц хангамжийн газрыг эзлэн авлаа.


Тиймээс одоо, бидний Бурхан, гэрээ ба хайр энэрэлээ сахигч Аугаа хүчирхэг болоод аюумшигт Бурхан минь, Ассирийн хаадын өдрүүдээс энэ өдрийг хүртэл Биднийг болон манай хаад, ноёд, Тахилчид, эш үзүүлэгчид, эцэг өвгөд ба Таны хамаг ард түмэн дээр буусан бүх хүнд бэрхшээлийг Та Өөрийнхөө өмнө өчүүхэн хэмээн бүү үзээч!


Газар нутаг чинь эзгүйрч, галд хотууд чинь шатаж, Газар шороог чинь та нарын нүүрэн дээр гадаадынхан залгижээ. Гаднынхны сүйтгэл хоосолжээ.


ЭЗЭН, Ассирийн хаад үнэхээр бүх үндэстнүүдийг болон газар нутгийг нь сүйтгээд,


Учир нь Хүүг муугаас татгалзан сайныг сонгохоо мэдэхээс өмнө чиний айдаг хоёр хааны нутаг мартагдах болно.


Тэр өдөр Эзэн, Евфратын чанадад орших нутгаас хөлсөлж авсан тонгоргоороо толгойн болон хөлийн үсийг хусаж мөн сахлыг авна. Тэр тонгорог нь Ассирийн хаан юм.


Тиймээс Би түүнийг амрагуудынх нь гарт буюу түүний тачаадан дагаж байсан ассиричуудын гарт тушаав.


Би нутгийг чинь эзгүйрүүлэх учир түүн дээр суурьшсан дайснууд чинь үүнд гайхан сандрах болно.


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Аммоны хөвгүүдийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Учир нь тэд хил хязгаараа өргөжүүлэхийн тулд Гилеадын жирэмсэн эмэгтэйчүүдийг сийчсэн.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Дамаскийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Төмөр савраар тариа цохихын адил Гилеадыг тэд цохисон тул


Тиймд Би та нарыг Дамаскийн чанадад цөллөгт явуулна” гэж ЭЗЭН айлдаж байна. Түүний нэр бол түг түмдийн Бурхан.


Харагтун, Израилийн гэр ээ. Би та нарын эсрэг үндэстнийг босгох гэж байна” гэж Түг түмдийн ЭЗЭН Бурхан тунхаглаж байна. “Тэд Хаматын хоолойгоос Арабагийн хотгор хүртэл Та нарыг дарангуйлах болно.”


Реубений хөвгүүд болон Гадын хөвгүүд маш олон мал сүрэгтэй байлаа. Иазерын нутаг болон Гилеадын нутгийг мал сүрэгт үнэхээр тохирох газар болохыг тэд хараад,


Манассегийн хүү Махирт Мосе Гилеадыг өгч, тэр тэнд амьдрав.


ЭЗЭН чамайг дайснуудын чинь өмнө ялагдахад хүргэнэ. Чи өөдөөс нь нэг замаар довтолж, тэднээс долоон замаар зугтана. Чи дэлхийн хамаг улс оронд ад үзэгдэнэ.


Би Гилеадыг Махирт өгсөн билээ.


Хазорын хаан Иабин үүнийг сонсоод Мадоны хаан Иобаб мөн Шимрон ба Ахшафын хаанд,


Тэр цагт Иошуа буцаж, Хазорыг эзлэн авч, хааныг нь илдээр цохив. Тэр үед Хазор эдгээр бүх хаанчлалын тэргүүн нь байв.


Гэхдээ Иошуагийн шатаасан хот болох Хазораас бусад, толгод дээрх хотуудаас нэгийг нь ч Израиль шатаагаагүй юм.


Мадоны нэг хаан, Хазорын нэг хаан,


Тэгээд уг хилийн шугам нь Михметатын хойд талаар гарч Таанат-шило чиглэн зүүн тийш эргэн, Ианоагийн тэнгисийн зүүн хажуугаар өнгөрч байв.


Бэхлэгдсэн хотууд нь Зиддим, Зер, Хаммат, Раккат, Хиннерет,


Кедеш, Едреи, Ен-хазор,


Тийнхүү тэд Нафталийн уулархаг нутгийн Галил дахь Кедеш, Ефраимын уулархаг нутаг дахь Шехем, Иудагийн уулархаг нутаг дахь Кириат-арба (энэ нь Хеброн юм) зэрэг хотуудыг сонгов.


Газар нутаг нь боолчлогдох өдрийг хүртэл Даны хөвгүүд өөрсдөдөө зориулан сийлмэл шүтээнийг босгов. Манассегийн хөвгүүн Гершомын хүү Ионатан ба түүний хөвгүүд Дан овгийн тахилч нар байв.


Тиймээс ЭЗЭН, Хазорт хаанчилж байсан Канааны хаан Иабины гарт тэднийг тушаав. Иабины цэргийн жанжин нь Сисера бөгөөд тэр Харошет-хагоимд амьдран суудаг байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa